УИХ: Гэр бүлийн шүүх байгуулах тухай асуудлыг хэлэлцэж байна

А.Төгөлдөр, iKon.mn
52 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:26 2026/06/18

СЕХ-ны гишүүдийг томилох эсэхийг шийдэх санал хураалтыг бусад хуулийн төслийн санал хураалтын хамт 17:00 цагт явуулахаар болов. 

Үргэлжлүүлэн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. 

16:06 2026/06/18

УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилдог. 

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Д.Ариунболдыг, Улсын Дээд шүүхээс Д.Мөнхзоригийг, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ж.Болд, Д.Давааням нарыг нэр дэвшүүлсэн бөгөөд нэр дэвшигчийн сонсголыг зургаадугаар сарын 8-ны өдөр зохион байгуулсан юм. Улмаар 11-ний өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн боловч УИХ дахь Ардчисан Намын бүлэг таван хоногийн завсарлага аваад байсан билээ. 

ШУУД ҮЗЭХ: 