С.Эрдэнэсайхан: Энэ жил 580,000 гаруй ширхэг цэцгээр нийслэл хотоо гоёно

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 12 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын баяр наадмаас өмнө Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 71 байршлыг 584,940 ширхэг таримал цэцгээр гоёхоор болжээ.

Энэ тухай Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны(УБЗАА) хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан "Нийслэлийн есөн дүүрэгт урд жилүүдэд хийгдэж байсан шиг 25 хийцлэлийн цэцгээр гоёх ажил үргэлжилж байна. Төв талбайн орчимд өмнөх жилүүдийнх шиг хийцлэлтэй цэцгүүдийг энэ долоо хоногт тавина. 

Цэцэгт хийцлэлүүдийг нэмэгдүүлэх ажилд жил бүр дүүрэгт төсөв хуваарилж, хийгддэг.

Энэ жилийн хувьд 580,000 гаруй цэцгээр нийслэл хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлнэ" гэж мэдээллээ.

Түүний мэдээлсний дагуу нийслэлийн 2026 оны төсвөөс шүүхэд энэ онд 140 га талбайд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн арчлалт хийнэ. Нийт төсвийн 70-76 хувийг арчлалтад, 24-30 хувийг шинээр ногоон байгууламж, цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд зарцуулна хэмээн тайлбарлаад ₮6.6 тэрбумыг төсөвлөсөн байна. Энэ тооцооллоор цэцэгжүүлэлтэд ₮1.5 тэрбум орчмыг зарцуулах бололтой.