Өнөө шөнө Хөвсгөл, Завханы нутаг, Архангайн хойд хэсгээр 0 градусыг давж, хөрсөн дээр ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 35 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөө шөнө буюу зургаадугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл, Завханы нутаг, Архангайн хойд хэсгээр 0 градусыг давж, хөрсөн дээр цочир хүйтрэхийг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ. 

Тодруулбал 18-19-нд шилжих шөнө Төв аймгийн хойд, 19-ний өдөр Хэнтийн хойд хэсгээр хүйтэн бороо орох юм байна.  

19-ний өдөр Дундговийн нутаг, Өмнөговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг сэрэмжлүүллээ.