Хотын ерөнхий менежер болон Газрын дарга нарын танилцуулсан авто зам, дулааны шугамын засварын явц
Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж буй авто замын засвар, шинэчлэлийн ажлын явц, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэл, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулав.
Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаярын мэдээлснээр авто замын шинэчлэлийн 54 төсөл хэрэгжиж, нийт ажлын явц 32.3 хувьд хүрчээ. Үүнд шинээр барих 22.3 километр авто зам болон он дамжин хэрэгжиж буй 72.2 километр, 37.6 километр засвар шинэчлэлийн ажил багтаж, нийт 132.2 километр замын ажил хийх аж.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлын явцын тухайд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Ажлын албаны дарга Ч.Мэндбаяр "Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 2026 оны зургаадугаар сарын 10-ны байдлаар 25.1 хувийн хэрэгжилттэй байна.
Үүнээс:
- Дулаан хангамжийн ажил 25%
- Орон сууц нийтийн аж ахуйн салбарынх 15%
- Үерийн далан суваг, борооны усны шугам сүлжээний ажил 58%
- Халаалтын зуухны өвөлжилтийн бэлтгэл 17 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна" гэв.
Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын дарга Б.Ганзориг: Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр нийт 702 гаруй тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 169 ажил 53 хувьтай хэрэгжиж байна. Тодруулбал,
- Барилга байгууламжийн 87
- Инженерийн шугам сүлжээний 4
- Их засварын 58
- Тохижилтын 8
- Тоног төхөөрөмжийн 7
- 5 ажилд зураг төсөл хийгдэж байна.
Эдгээрээс боловсролын салбарт:
- Сургуулийн барилга, өргөтгөл 33
- Цэцэрлэгийн барилга, өргөтгөл 32
- Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 14
- Спорт заал, цогцолборын гурван барилгын ажил үргэлжилж байна.
2026 онд 47 тэрбум гаруй төгрөгийн гэрээний дүнтэй 38.6 км урт, 69,708 ам метр талбай бүхий 12 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс 20,328 ам метр талбайн ажил дууссан гэж танилцуулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

