Татварын багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав

Н.Эрхбаяр, iKon.mn
2026 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:55 2026/06/18

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар байнгын хороонд шилжүүлэв. 

Үргэлжлүүлэн Хувь хүний орлогын албан татварын тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хувь хүний орлогын албан татварын хүрээнд бага, дунд орлоготой иргэдэд үзүүлэх шаталсан хөнгөлөлтийг үргэлжлүүлэх, хувиараа бизнес эрхлэгч иргэдийн жилийн борлуулалтын орлого нэг тэрбум төгрөгөөс бага тохиолдолд борлуулалтын орлогын 1 хувиар татвар төлөх, иргэн өөрийн өмчилсөн орон сууцаа борлуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвараас чөлөөлөх зохицуулалт оруулсан байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд 6–10 тэрбум төгрөгийн ашигтай аж ахуйн нэгжүүдэд 15 хувийн татварын шинэ шатлал бий болгож, 600 гаруй аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулахаар төлөвлөжээ. Түүнчлэн 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой 180 мянга орчим жижиг, дунд аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 1 хувь болгон бууруулах санал тусгасан байна.
НӨАТ суутган төлөгчийн босгыг одоогийн 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгаснаар бизнесээ идэвхжүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж нэмэгдэх ажээ. Мөн виртуал бүсэд үйл ажиллагаа явуулж буй мэдээлэл технологийн чиглэлийн аж ахуйн нэгжүүдийг татвараас хөнгөлөх, өртэй татвар төлөгчийн дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг халж, ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгийн 20 хувийг дансанд нь үлдээх, алдангийн дээд хэмжээг 50 хувиар тогтоох, татварын тайлан залруулах хугацааг 2 жил хүртэл сунгах, НӨАТ төлөх хугацааг 2 сар хүртэл сунгах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.

11:21 2026/06/18

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Өнөөдрийн хуралдааны эхэнд Засгийн газраас тавдугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна.

Уг хуулийн өөрчлөлтөөр 0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар, 6-10 тэрбум хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбумаас дээш давсан орлогод 15 хувиар, 10 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 1 тэрбум 200 сая төгрөг дээр 10 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулахаар өөрчлөх гэж байгаа юм.

ШУУД ҮЗЭХ: