УИХ-ын 72 гишүүний саналаар НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг ₮400 сая болгох заалтыг хэвээр үлдээлээ
17:32 2026/06/18
УИХ-ын чуулганы хуралдаанаар Төсвийн байнгын хорооны гишүүдийн унагаасан "НӨАТ-ын суутган төлөгчийн 400 сая төгрөгийн болгох" асуудлаар санал хураалаа.
Төсвийн байнгын хорооны саналыг дэмжих санал хураалтад 91 гишүүн оролцож, 72 гишүүний саналаар Нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн заалт хэвээр үлдлээ.
Мөн түүнчлэн Засгийн газраас өргөн барьсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар байнгын хороонд шилжүүлээ.
15:34 2026/06/18
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өглөөний хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Уг хуулийн гол өөрчлөлт нь НӨАТ суутган төлөгчийн босгыг одоогийн 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх байв. Гэвч байнгын хорооны хуралдааны үеэр ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй санал гаргаж, НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох заалтыг хуулийн төслөөс хасах санал хураалт явуулж, байнгын хорооны гишүүдийн 56.3 хувь нь дэмжжээ.
Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанд танилцуулсан. Ажлын хэсгийн гаргасан зарчмын зөрүүтэй санал хураалтыг дэмжих эсэхээр 17:00 цагаас дахин санал хураалт явуулна. Хэрэв Төсвийн байнгын хорооны дэмжсэн саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжихгүй бол НӨАТ-ын суутган төлөгчийн 400 сая төгрөгийн босго хэвээр үлдэнэ.
17:32 2026/06/18
УИХ-ын чуулганы хуралдаанаар Төсвийн байнгын хорооны гишүүдийн унагаасан "НӨАТ-ын суутган төлөгчийн 400 сая төгрөгийн болгох" асуудлаар санал хураалаа.
Төсвийн байнгын хорооны саналыг дэмжих санал хураалтад 91 гишүүн оролцож, 72 гишүүний саналаар Нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн заалт хэвээр үлдлээ.
Мөн түүнчлэн Засгийн газраас өргөн барьсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар байнгын хороонд шилжүүлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
