Уншиж байна ...

УИХ

11 жилийн өмнө
11 жилийн өмнө
Зураг
2013 оны 10 сарын 16
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай цэцээс ирүүлсэн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. ҮХЦ энэхүү заалтыг энэ сарын 9-нөөс эхлэн түдгэлзүүлсэн юм. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно гэсний "давж заалдах гомдол гаргаж болохгүй гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй гэснийг зөрчсөн.
Зураг
2013 оны 10 сарын 16
Үндэсний Аудитын газрын дарга, А.Зангад Монгол Улсын 2014 оны төсвийн төсөлд өгөх саналаа УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Аудитын газраас Төсвийн тухай хуулийн 8-р зүйлийн 8.4.7, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 13-р зүйлийн 13.1, Төрийн аудитын тухай хуулийн 15-р зүйлийн 15.1.9 заалтуудыг үндэслэн Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуулиудын төсөлд санал дүгнэлт боловсруулсан байна.
Зураг
2013 оны 10 сарын 16
УИХ-ын 2012 оны ажлын тайлангийн талаарх мэдээллийг Төрийн байгуулалтын байнгын хороо сонссон юм. Энэ үеэр гишүүд парламентын шинэ ордон барих ажилд анхаарал хандуулах хэрэгтэйг хэлж байв.
Зураг
2013 оны 10 сарын 15
УИХ дахь МАН-ын бүлэг төсвийн тодотгол, мөнгөний бодлогын үндсэн чиглэл, ирэх оны төсвийн төсөлтэй уялдуулан Монголбанк, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлагуудын мэдээллийг өчигдөр сонссон билээ. Харин өнөөдөр дахин хуралдаж "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн талаар дүгнэлт гаргахаар болсныг бүлгийн дарга Н.Энхболд мэдээллээ. Тэрбээр "Бидэнд байгаа мэдээллээр Төв банк өнгөрсөн болон өнөө жилийн ажлын гүйцэтгэлээр алдагдалтай гарч байгаа юм байна. Төв банк оролцох ёсгүй үйл ажиллагаанд Засгийн газрын шахалтаар орсноосоо болоод ийм алдагдалд хүрч байгаа гэж бид урьдчилсан дүгнэлт хийгээд байна. Ийм байдал яваандаа Монгол Улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдалд сөрөг үр дагавар авчирч болзошгүй. Энэ асуудлыг 2014 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэх явцад манай бүлгийн гишүүд асууж тодруулна" гэлээ.
Зураг
2013 оны 10 сарын 15
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдахаар товлогдсон ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшиллоо.
Зураг
2013 оны 10 сарын 14
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа 2013 оны төсвийн тодотгол, мөнгөний бодлогын хэрэгжилтийн явц, 2014 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн асуудлаар Монголбанкны удирдлагууд болон Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн юм. Энэ дагуу Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын мэдээлэлтэй холбогдуулан бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж, санал солилцлоо. Бүлгийн хуралдааны талаар МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд "Эдийн засагт хүндрэл бэрхшээл үүсээд байгааг бүх шатанд хүлээн зөвшөөрсөн. Ганцхан манай нам ч хэлж сануулаад байгаа юм биш. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хүртэл нөхцөл байдал хүндрээд байгааг хүлээн зөвшөөрч, цаашид хэрхэх талаар ярилцаж байгаа. Монголбанкны хувьд ойлголцож байгаа зүйлүүд ч байна, зарчмын зөрүүтэй саналууд ч гарлаа. Гэхдээ хоёр зүйл дээр Монголбанк болон МАН-ын бүлгийн байр суурь ойролцоо байна.
Зураг
2013 оны 10 сарын 14
Энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулган гурван удаа хуралдахаар товлогджээ. УИХ-ын нэгдсэн чуулган долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт хуралддаг. Харин энэ долоо хоногт хэлэлцэх асуудал хуримтлагдсантай холбогдуулан мягмар гарагт нэмэлт хуралдаан зарлаж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх болжээ. Тэгвэл пүрэв, баасан гарагт хэлэлцэх асуудлын дараалалд Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хууль, тогтоолын төслүүд, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг багтжээ.
Зураг
2013 оны 10 сарын 14
Энэ долоо хоногт хуралдах намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь гарчээ. Хуваарь ёсоор өнөөдөр АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан Төрийн ордонд 10.00 цагт эхлэх юм байна. Харин ажлын хэсгүүдийн хувьд Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг хуралдах нь. Хуралдаанаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх юм байна.
Зураг
2013 оны 10 сарын 11
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшх хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Махны нөөц бүрдүүлэх, хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонслоо. “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд УБ, Дархан, Эрдэнэт хотын хүн амын 2013 оны хэрэгцээнд зориулан 11,4 мян.тн махны нөөц бэлтгэж, 87.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож, хуваарийн дагуу 100 хувь буцаан төлүүлсэн байна. Улаанбаатар хотод нөөцийн махны менежерээр “Жаст Агро” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Эй Эн Ди Эм”, “Саян-Уул” , “Монгол Мах Экспо” зэрэг 9 компани ажиллаж нийт 9421 тн мах нөөцлөн 424 цэгээр худалдаалсан аж. Дархан хотод “Баатарууд тэнгэр” ХХК 1025.1 тн мах нөөцлөн, 104 цэгээр, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1016.1 тн мах нөөцлөн, 36 цэгээр тус тус худалдан борлуулжээ.
Зураг
2013 оны 10 сарын 11
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Энэ өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа хэлсний дараа хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Зураг
2013 оны 10 сарын 11
УИХ-ын дарга З.Энхболд БНТУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Энэ хүрээнд тэрбээр өчигдөр БНТУ-ын Ерөнхий сайд Р.Т.Эрдоантай уулзлаа. Энэ үеэр УИХ-ын дарга хоёр улсын парламент уг харилцааг цаашид бүх талаар хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгааг хэлээд Монгол Улсад орон сууцны хороолол барихад зориулж 300 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг шийдвэрлэхэд Ерөнхий сайд Р.Т.Эрдоан биечлэн анхаарч, дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.
Зураг
2013 оны 10 сарын 10
УИХ-ын намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айллчал хийж буй тул нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж даргалав. Нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр болж, энэ талаархи илтгэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тавилаа.
Зураг
2013 оны 10 сарын 10
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна;
Зураг
2013 оны 10 сарын 9
Засгийн газрын хуралдаанаар зарим оронд суух Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг эгүүлэн татах, шинээр томилох асуудлыг хэлэлцсэн. Ингэхдээ Франц улсад Мундагбаатарын Батсайхан, Германд Цолмонгийн Болор, Канадад Раднаабазарын Алтангэрэл, Швейцарьт Ваанчигийн Пүрэвдорж нарыг Монгол Улсаас суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон билээ. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх саналыг хүлээн авч УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Харин УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэж Элчин сайдад нэр дэвшигчдийг 100 хувийн саналаар дэмжжээ.
Зураг
2013 оны 10 сарын 8
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин санаачилсан юм. Шүүх байгуулах тухай хуульд нийслэлийн төвийн 6 дүүргийг хоёр бүсэд хуваан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхүүдийг нэгтгэн зүүн бүс, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн шүүхүүдийг нэгтгэн баруун бүс гэж хэрэг, маргаан хянан шийдвэрлэх харьяаллыг тогтоон шүүхүүдийн байрших газрын нэрийг зөвхөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг гэж тогтоосон. Энэ нь шинээр өөрчлөн байгуулагдах шүүхүүдийг байршуулахаар шүүхүүдийн байрны нутаг дэвсгэрийн харьяаллаас шалтгаалан Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл, заалтыг зөрчих нөхцөл байдал үүсээд байгаа аж.
11 жилийн өмнө
11 жилийн өмнө