Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
УИХ-ын чуулган

Энэ долоо хоногт хуралдах намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь гарчээ.

Хуваарь ёсоор өнөөдөр АН, МАН,  МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан Төрийн ордонд 10.00 цагт эхлэх юм байна.

Харин ажлын хэсгүүдийн хувьд Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг хуралдах нь. Хуралдаанаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх аж.

Мөн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болох нь.