УИХ-ын 2012 оны ажлын тайлангийн талаарх мэдээллийг Төрийн байгуулалтын байнгын хороо сонссон юм.
Энэ үеэр гишүүд парламентын шинэ ордон барих ажилд анхаарал хандуулах хэрэгтэйг хэлж байв.
Тухайлбал, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Би 2011-2012 оны хооронд Шадар сайдаар ажиллаж байхдаа Засгийн газар талаас парламентын ордныг барих ажлын хэсгийг ахалж байсан.
Тэр хугацаанд ордны барилгын 30 гаруй ам метр, 14 давхар барилгын зургийг хийж, газрын геологи судалгааг гаргуулсан. Монголын талын бүх мэргэжлийн байгууллагууд зурагт экспертиз хийгээд барилгын ажил эхлэхэд бэлэн болсон.
Монгол болон Кувейтийн талаас тус бүр зургаан хуулийн этгээд байгуулагдаад материалуудаа өгсөн. Жил гаруйн хугацаа өнгөрөхөд энэ ажил зогсонги байдалтай боллоо. Үүн дээр Тамгын газар анхаарал тавих хэрэгтэй.
Хүндрэл бэрхшээлийг бид даван туулалгүй л яах вэ. Гэхдээ зайлшгүй шаардлагатай зүйлийг зохицуулах ёстой” гэж байв. Харин УИХ-ын гишүүн С.Баярцогт Тамгын газрын ажилтнуудын бичиг соёлын мэдлэгт сэтгэл зовнив.
Засгийн газар дээр төсөв боловсруулаад өргөн барьж байгаа процесс хоёр хэлбэртэй болчихсон гэнэ. Чанарын хувьд муудсан. Тиймээс чадварлаг хүмүүсийг төрийн албаны сүлжээнээс гадуур цалинжуулж ажиллүүлах хэрэгтэй гэсэн санал гаргасан юм.
Су.Батболд: УИХ-ын гишүүдийн цалин, хангамжийг нэмэгдүүлмээр байна. Олон жилийн өмнө тогтоосон бензин, утасны мөнгө өнөөдрийг хүртэл хэвээрээ.
Олон жилийн өмнө тогтоосон бензин, утасны мөнгө өнөөдрийг хүртэл хэвээрээ.
Тухайлбал, судалгааны алба нь суурь судалгаа хийж чаддаггүй гэнэ. Оюутолгойтой холбоотой хийсэн судалгаан дээр маш их мөнгө төлсөн аж. Гэтэл үнэн хэрэгтээ тэр судалгааг нь ганцхан хуульч л хийсэн байж.
Дээрээс нь хийсэн судал гааныхаа төлөө хариуцпага хүлээдэггүй. Тйймээс суурь судалгааг эрдэмтэд, хариуцлага хүлээх хүмүүсээр хийлгэсэн нь дээр гэж байлаа.
Түүнчлэн Тамгын газрын гадаад харилцааныхан бичгийн соёл дээр анхаарах хэрэгтэйг ч захив. Тэд зөв бичгийн дүрмийн маш их алдаа гаргадгийг С.Баярцогт гишүүн шүүмжилсэн юм.
Тэгвэл Су.Батболд гишүүн хуулийн хэлэлцүүлгийн 50-60 хувийг хийдэг Байнгын хорооны хуралдааныг байнгын нээлттэй хэлбэрээр явуулахын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн тэрбээр цалингаа нэмүүлэх хүсэлтэй аж. Су.Батболд энэ тухайгаа “УИХ-ын гишүүдийн цалин, хангамжийг нэмэгдүүлмээр байна.
Олон жилийн өмнө тогтоосон бензин, утасны мөнгө өнөөдрийг хүртэл хэвээрээ.
Манай гишүүдийн 80-90 хувь нь бизнес эрхэлдэг болохоор тэдний хувьд энэ нь асуудал биш байх. Зарим нь ардын баатар болох гэж цалингаа авахгүй гэх нь бий.
Гэхдээ цалингаараа амьдардаг гишүүд бас байгаа шүү дээ” хэмээн гомдоллов. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүдийн дундаж цалин нэг сая орчим төгрөг юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!