Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

2013 оны хэрэгцээнд зориулан 11,4 мянган тонн мах нөөцөлжээ

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшх хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Махны нөөц бүрдүүлэх, хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонслоо.

“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд УБ, Дархан, Эрдэнэт хотын хүн амын 2013 оны хэрэгцээнд зориулан 11,4 мян.тн махны нөөц бэлтгэж, 87.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож, хуваарийн дагуу 100 хувь буцаан төлүүлсэн байна.

Улаанбаатар хотод нөөцийн махны менежерээр “Жаст Агро” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Эй Эн Ди Эм”, “Саян-Уул”, “Монгол Мах Экспо” зэрэг 9 компани ажиллаж нийт 9421 тн мах нөөцлөн 424 цэгээр худалдаалсан аж. Дархан хотод “Баатарууд тэнгэр” ХХК 1025.1 тн мах нөөцлөн, 104 цэгээр, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1016.1 тн мах нөөцлөн, 36 цэгээр тус тус худалдан борлуулжээ.

Нөөцийн мах

Хэдийгээр нөөцөлсөн мах дээрх гурван хотын хүн амын 1-7 хүртэлх сарын махны хэрэгцээний зөвхөн 24 хувийг хангаж байсан боловч шинэлэг арга барилаар ажиллаж, хяналтыг олон талаас нь тавьсны үр дүнд, махны үнийн өсөлтийн хөтөлбөр хэрэгжүүлсэн хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 7 дугаар сарын хооронд өмнөх оны мөн үеэс 2 дахин бага. Мөн мах, махан бүтээгдэхүүний жилийн инфляцийн түвшин 2013 оны 7 дугаар сарын байдлаар 6.2 хувьтай байгаа нь өмнөх 5 жилийн дундаж өсөлтөөс 3.7 дахин бага байгаа аж.