Үндэсний Аудитын газрын дарга, А.Зангад Монгол Улсын 2014 оны төсвийн төсөлд өгөх саналаа УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Тус газраас Төсвийн тухай хуулийн 8-р зүйлийн 8.4.7, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 13-р зүйлийн 13.1, Төрийн аудитын тухай хуулийн 15-р зүйлийн 15.1.9 заалтуудыг үндэслэн Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуулиудын төсөлд санал дүгнэлт боловсруулсан байна.
Ингэхдээ Монгол Улсын 2014 оны төсвийн төсөл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6-р зүйлд заасан төсвийн тусгай шаардлагууд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны Төсвийн төсөөллийн тухай хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангасан эсэхэд дүгнэлт гаргах төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх, зарлага хэмнэх талаар бодитой хэрэгжих, зарчмын саналууд дэвшүүлэхийг зорьжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!