Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүний эрхийг дордуулсан асуудал байж болохгүй"

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай цэцээс ирүүлсэн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хууль зөрчснийг Хууль зүйн байнгын хорооны гишүүд хүлээн зөвшөөрлөө.

ҮХЦ энэхүү заалтыг энэ сарын 9-нөөс эхлэн түдгэлзүүлсэн юм. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно гэсний "давж заалдах гомдол гаргаж болохгүй гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй гэснийг зөрчсөн.

Байнгын хорооны гишүүд Цэцийн дүгнэлтийг хүлээн авах, авахгүй байх нь гол асуудал биш, хүний эрхийг дордуулсан асуудал байж болохгүй хэмээн санал нэгдэж Цэцийн дүгнэлтийг хүлээн авахаар болжээ.

Мөн гишүүдэд зөв шийдвэр гаргахад тодорхой мэдээлэл өгөх үүднээс Цэцийн гишүүн хуралд оролцон дүгнэлтээ тайлбарлаж болохгүй юм байхгүй гэв.