ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалт Үндсэн хууль зөрчжээ

Б.Сэлэнгэ, Өдрийн шуудан
2013 оны 10 сарын 10
Өдрийн шуудан
Зураг зураг

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болж, иргэн Ц.Мөнхбатаас ирүүлсэн өргөдлийг хянан хэлэлцжээ.

Тэрбээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсгийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн гомдол гаргасан аж. Уг заалтад “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно” гэсэн байдаг аж.

Энэ нь шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний эрхийг зөрчсөн эсэх тухай маргаан үүсгэсэн байна.

Иргэн Ц.Мөнхбатын үндэслэлийг Үндсэн хуулийн цэц ч дунд суудлын хуралдаанаараа нотолсон байна. Цэц Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн уг заалт нь шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний үндсэн эрхийг хязгаарлаж, шүүхийн шатанд процессын журам зөрчигдсөн, эсхүл тухайн шийдвэрийн үндэслэл буруу гарсан тохиолдолд дахин хянуулах боломжийг хаажээ хэмээн үзсэн аж.

Өчигдөр болсон цэцийн хуралдаанд УИХ-ын нэрийн өмнөөс оролцож, байр суурийг нь хамгаалах байсан Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж хүндэтгэх шалтгаангүйгээр очоогүй гэнэ.

Зураг