Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэн Ц.Мөнхбатын маргааныг хэлэлцэнэ

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Үндсэн хуулийн цэц иргэн Ц.Мөнхбатын өргөдлийн дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлаар үүсгэсэн маргааныг аравдугаар сарын 09-нд Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэхээр болжээ.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “...шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй...” гэснийг зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд хандсан учир хурлын товыг тогтоосон байна.