Уншиж байна ...

Эрүүл мэнд

11 жилийн өмнө
11 жилийн өмнө
Зураг
2014 оны 1 сарын 21
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт болон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ, Д.Сумъяабазар нар Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаатай танилцлаа.
Зураг
2014 оны 1 сарын 20
Эрүүл мэндийн сайд өнөөдөр Япон улсад суралцах эмч, эх баригч нарыг хүлээн авч уулзлаа. Эрүүл мэндийн яам 2013 оны есдүгээр сард Япон улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын төлөөлөгчидтэй уулзаж эх баригчдад зориулсан хөтөлбөр боловсруулан, сургалт зохион байгуулах асуудлаар санал тавьсан байсан.
Зураг
2014 оны 1 сарын 20
Монголд мөгөөрсөн эдийн хорт хавдрын анхны тохиолдол илэрсэнтэй холбогдуулан өвчтөний ар гэрийнхэн болон Солонгосын “Тэ Жон Сон” эмнэлгийн монгол дахь эмч төлөөлөгч Ж.Батаа нар мэдээлэл хийлээ.
Зураг
2014 оны 1 сарын 20
Хүүхэд уур уцаартай болох нь эрүүл мэнд талаасаа биш, харин сурган хүмүүжүүлэлтийн дутагдалтайн шинж тэмдэг юм. Зан аашны хурц хэлбэрийн тусгал ч гэж үздэг. Гэхдээ мэдрэл, сэтгэл зүйн өвчлөл байхыг үгүйсгэхгүй. Хүүхдийн сэтгэл санааны бухимдлыг невроз өвчин талаас нь үзье.
Зураг
2014 оны 1 сарын 20
Соска хөхөхөд амны хөндийд гардаг өөрчлөлтүүд хуруугаа хөхдөг зуршилтай хүүхдэд гардагтай ерөнхийдөө адил байдаг.
Зураг
2014 оны 1 сарын 17
Жирэмсэн болсноо мэдсэн тэр үеэс эхлэн оршин суугаа харъя хорооны өрхийн эмнэлэгт бүртгүүлэн өрхийн эмчийн хяналтанд орно. Өрхийн эмч шинээр жирэмсний карт нээн тогтмол үзлэг хийж, картан дээр тэмдэглэж байх учиртай.
Зураг
2014 оны 1 сарын 17
Хүүхэд гаргах боломжтой нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд тохиолддог түгээмэл өвчин буюу эмгэг бол үргүйдэл юм. Үргүйдэл гэдэг нь дор хаяж нэг жилийн хугацаанд ямар нэгэн жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэхгүйгээр бэлгийн тогтмол харилцаанд байсан боловч жирэмсэн болохгүй байгаа тохиолдлыг авч үздэг.
Зураг
2014 оны 1 сарын 17
Өнгөрсөн онд монголчууд бид төрөлт нэмэгдэж, нас баралт буурснаар хүн амын цэвэр өсөлт оргил жилдээ хүрсэн сайхан мэдээтэй шинэ оноо угтсан билээ. Гэтэл иргэдийг үнэн, зөв мэдээллээр хангах эрх, үүрэгтэй хэвлэл, мэдээллийн байгууллагуудын зарим нь болох “Time.MN”, “Medee.mn” сайтууд нь 2014 оны 1-р сарын 15 өдрийн “ Нялхасны эндэгдэл өсчээ”, 1-р сарын 16 –ны “Нярайн болон 1-5 насны хүүхдийн эндэгдэл 2013 онд өссөн байна” гэсэн буруу ташаа мэдээлэл, бодит байдлыг зориудаар мушгин гуйвуулсан нийтлэлүүдээрээ нийгмийн хариуцлага алдаж, ёс зүйн ноцтой алдаа гаргасныг мэдэгдэж байна.
Зураг
2014 оны 1 сарын 16
Яс, уе мөчний өвчнөөр монголчуудын гурван хун тутмын нэг нь хунд хөнгөн хэлбэрээр өвчилдөг байна
Зураг
2014 оны 1 сарын 16
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл амбулаторийн I Зүрх судасны их эмч Ө.Цэцэгмаатай ярилцлаа.
Зураг
2014 оны 1 сарын 16
Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулиас “Нотолгоонд суурилсан анагаах ухаан” сэдэвт хурлыг энэ сарын 22-нд зохион байгуулахаар товлолоо. “Чингис” зочид буудалд болох тус хуралд илтгэгчдээс гадна ЭМШУИС-ийн Мэргэжил Дээшлүүэх Институт, резидентүүд, багш нар оролцох юм. Мөн хоёр, гурав дахь шатлалын эмнэлгийн мэдрэл, сэтгэцийн эмч, дотрын эмч нарыг уг хуралд оролцуулах юм байна. Хуралд оролцсоноор сүүлийн үед ихээр хөндөгдөх болсон Нотолгоонд суурилсан анагаах ухааны талаархи мэдээллийг авч, олон улсын нотолгоонд суурилсан анагаах ухааны тэргүүлэх Профессортой уулзаж ярилцан санал бодлоо солилцох боломжтой гэнэ.
Зураг
2014 оны 1 сарын 16
Ер нь цусны даралт нэмэгдэхэд хүргэдэг нийт 20 гаруй төрлийн өвчин, эмгэг бий
Зураг
2014 оны 1 сарын 15
Сахуу татрангийн вакцинаас харшил өгч, өдгөө ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа долоон настай Н.Энхбилэг охины хэрэгт буруутай байж магадгүй эмнэлгийн зарим эмч нарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн.
Зураг
2014 оны 1 сарын 15
Бага болон сургуулийн насны хүүхдийн дунд ханиад буюу амьсгалын замын өвчлөл өндөр байгааг хүүхдийн эмч нар хэлж байна.
Зураг
2014 оны 1 сарын 15
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулан “Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-аас мэс засал, эрчимт эмчилгээнд хэрэглэгдэх 70 сая төгрөгийн үнэ бүхий 26 нэр төрлийн нэг удаагийн багаж хэрэгслийг хандивлалаа.
11 жилийн өмнө
11 жилийн өмнө