ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Эмч, эх баригч нар Япон улсад суралцана

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн сайд өнөөдөр Япон улсад суралцах эмч, эх баригч нарыг хүлээн авч уулзлаа.

Эрүүл мэндийн яам 2013 оны  есдүгээр сард Япон улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын төлөөлөгчидтэй уулзаж эх баригчдад зориулсан хөтөлбөр боловсруулан, сургалт зохион байгуулах асуудлаар санал тавьсан байсан.

Н.Удвал: Дутуу нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээний чиглэлээр илүү сайн суралцаж ирээрэй

Үүний дагуу тус байгууллагын төлөөлөгчид Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн амаржих газрууд, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн үйл ажиллагаатай танилцсан юм.  Ингээд “Эсэн мэнд амаржихуйд чиглэсэн эх баригч нарын сургалт” –ыг Япон улсад 2014 оноос эхлэн, гурван жил дараалан зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

Эхний ээлжийн эмч, эх баригч нар энэ сарын 22-ноос ирэх гуравдугаар сарын 1-ний хооронд суралцана. Сургалтанд,

  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв: Эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Базарсүрэн, эх баригч Ц.Оюундэлгэр
  • Клиникийн нэгдүгээр амаржих газар: Эх барих, эмэгтэйчүүдийн эмч С.Алтантуяа, эх баригч Б.Хишигсүрэн
  • Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв: Эх барих, эмэгтэйчүүдийн эмч Д.Болормаа, эх баригч Т.Тогоосүрэн
  • Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв: Эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Одонтунгалаг, эх баригч Д.Цэндмаа
  • Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв: Эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Нансалмаа, эх баригч Д.Наранхүү нарын 10 эмч, эх баригч оролцохоор сонгогджээ. 

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Япон улсад суралцах эмч нарт хандан,”Идэвх чармайлттай суралцаж ирээд эх, нярайн тусламж үйлчилгээнд ахиц гаргана гэдэгт итгэж байна” гэв. Түүнчлэн дутуу төрөлтийг удирдах, дутуу нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээний чиглэлээр илүү сайн суралцаж ирэхийг онцолсон юм.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг