Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Канадын дугуй ширээний уулзалтыг дүнг танилцууллаа

ikon.mn
2017 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

- Засгийн газрын өнөөдрийн /2017.04.04/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

Монгол, Канадын Дугуй ширээний долдугаар уулзалт Канад улсын Оттава хотноо өнгөрсөн сард болсон юм. Уулзалтын дүнгийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Засгийн газрын хуралдаанд  танилцуулж, хэлэлцүүллээ.

Уулзалтын үеэр талууд улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлаа дүгнэн, цаашдын төлөвөө тодорхойлсон байна.

Уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж байхыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгалаа.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс