Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Нуруу нь өвдөж буй хүн гутлаа зөв сонгохыг эмч нар зөвлөдөг

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 4 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Хөдөлгөөний дутагдал, амьдралын буруу хэвшил, ажил мэргэжлийн онцлогоос үүдэн иргэдийн дунд нурууны өвчин нэлээд тохиолдох болжээ. Хөдөлгөөн багатай, суугаа ажил хийдэг, жин ихтэй хүний нуруу өвчлөх магадлал өндөр. Мөн компьютерийн ард олон цагаар сууж ажилладаг хүмүүс нурууны өвчтэй болдог тухай эрдэмтэн, судлаачид байтугай жирийн иргэд ч ярих боллоо.

Мөн хүн амын дунд таргалалт нэлээд тохиолдож буй. Энэ нь ч ууц нурууны өвчтэй болоход нөлөөлж байгаа юм. Тодруулбал, хэвлийн хөндийд байрлаж буй дотор эрхтэнүүд бүгд нурууны дотоод булчингуудаас зүүгдсэн байдаг аж. Гэтэл хүн хэвлий хэсгээрээ таргалахад тэрхүү холбоосууд нь аажмаар сунаж, нуруунд таталт өгч эхэлдэг байна. Суналт буюу гол нурууны хэсэгт бэхлэгдсэн холбоосууд нуруунд ачаалал өгснөөр ууц нуруугаар өвдөх шалтгаан болдог. Тиймээс биеийнхээ жинг хэвийн хэмжээнд барих нь нурууны өвчнөөс сэргийлэх наад захын арга. 

Харин нэгэнт ууц нурууны өвчтэй болсон бол эмнэлэгт хандан, хэвтрийн дэглэм сахих, физик эмчилгээ хийлгэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх зэргээр мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлэхээс гадна хөлдөө эвтэйхэн гутал өмсөх шаардлагатай.

Нуруу нь өвдөж буй хүн ялангуяа өндөр өсгийт өмсөх нь хамгийн тохиромжгүй бөгөөд хатуу ултай, чийг татдаг гутал нь өвчнийг улам сэдрээх болно. Тиймээс эмч нар эн тэргүүнд гутлаа зөв сонгохыг зөвлөдөг. Тухайлбал, гутал зөөлөн ултай, хөдөлгөөнд саад болохооргүй, хөнгөн, чийг татахааргүй байх зэрэг нь нэн тэргүүний шаардлага.

Харин эдгээр шаардлагыг GEOX брэндийн Nebula, Ампибеокс зэрэг гутал хангадаг аж. Тухайлбал, Nebula нь эдэлгээ чанар сайтайгаас гадна “амьсгалдаг” бөгөөд хөнгөн учир таны хөдөлгөөнд огтхон ч саад болохгүй. Мэдээж хэрэг, зөөлөн ултай тул хөлний улыг өвтгөж, чилээхгүй гэдгээрээ давуу талтай.

 

Харин Ампибеокс нь 100 хувь усны хамгаалалттай, бүх талаараа амьсгалдаг шинэ технологитой. Энэхүү гутал нь хөлд эвтэйхэн, усны хамгаалалттай байхаар шийдэж, гадны бүх нөхцөл байдлууд болох, ус шороо болон халуун дулааныг тусгаарлаж, чийгнээс хамгаална. Онцгой амьсгалах чадвартай, усны хамгаалалттай, улавчны дээд болон доод давхарга нь гутал дотор ус орохоос хамгаалах ба тохь тухтай байлгаж, бичил агаар бий болгож, халахаас хамгаалан хуурай байлгаж, хөлийг байгалын мэт амьсгалуулдаг.

 

Нурууны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Нурууны өвчин бол амьдралын хэвшлээс үүсдэг өвчин тул урьдчилан сэргийлэх боломжтой. Тухайлбал:

  • Утсаар ярих үедээ чих мөрнийхөө хооронд утсаа удаан хавчуулахгүй байхыг хичээ. Ингэснээр мөрний булчинд нөлөөлж улмаар нуруу өвддөг.
  • Хэрвээ машин барьдаг бол машинаа зогсоож гар, мөрөө амрааж яв.
  • Унтаж амрахдаа нягт хатуу гудастай унт.
  • Даавууны өөдөс болон цайны хатаасан шаараар хийсэн нэг их өндөр биш дэртэй унтах нь зөв. Учир нь, өндөр дэр хүзүү, толгойг хөшихөд нөлөөлөхөөс гадна хүзүүнд үрчлээ үүсгэдэг.
  • Хөлд эвтэйхэн өндөр биш гутал өмс. Ер нь, өндөр өсгийтэй гутал нурууны өвчний эх суурийг тавьдаг.
  • Мөрөндөө цүнх үүрч явдаг бол аль болох хоёр мөрөндөө ээлжлэн зүүгээрэй.
  • Суугаа ажил хийдэг бол аль болох хөлөө өвдгөөрөө гуянаас дээш байхаар нугал. Энэ нь нурууны булчин сунаж гажихаас сэргийлнэ.
  • Ямар нэг биеийн хүч шаардсан ажил хийхээр бол эхлээд бөхийх, суниах, хагас эргэх зэргээр биеэ халаах хэрэгтэй.
  • Оройд унтахын өмнө хажуу талаараа хэвтээд өвдгөө дээш татаж эрүүндээ хүргэхийг бод. Энэ нь нурууг амраах сайхан дасгал болно.

Ийнхүү мэргэжилтнүүдийн зөвлөсөн дасгал хөдөлгөөнийг хийснээр нурууны өвчнөөс тодорхой хэмжээнд сэргийлж болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.