• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Таван банкны тусгай зөвшөөрлийг сунгаж, шаардлага хангасан ББСБ-уудыг шинээр бүртгэлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаан өчигдөр болж, 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Нэйшнл ассет менежмент” ХХК-д үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн, “Ивээлт-Очир” ХХК-д даатгалын зуучлагчийн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 2.5 тэрбум төгрөг байх шаардлагыг хангасан ”Хан Алтайн нуруу”, “Гоулд капитал инвест”, “Дарь финанс” ХХК-уудад банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо.

Мөн, валют арилжааны “Эксклюзивчэнж ББСБ” ХХК-д зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж өгөхөөр болсон байна.

Монголбанкаар арилжаалагдаж байгаа Засгийн газрын үнэт цаасны арилжаанд бусад харилцагчдыг оролцуулах боломжийг нэмэгдүүлэх үүднээс арилжааны банкуудад харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар хөрөнгө оруулалтын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгодог.

Энэ үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх, идэвхжүүлэх зорилгоор Хаан, Голомт, Худалдаа, хөгжлийн банк болон Хас банк, Төрийн банкны дээрх тусгай зөвшөөрлийг сунгажээ.

Түүнчлэн, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажиллаж байгаа “Ханнамнан хөгжил”, “Эхлэл их наяд”, “ЭЛПИ”, Хаскредит”, “Монконкорд” ХЗХ-дын тусгай зөвшөөрлийн хугацааг тус бүр гурван жилээр сунгасан байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.160.96] 2017/7/4
а нь
0 | 0 Хариулах
Зочин [150.129.142.205] 2017/3/13
Энэ байгуулага эдийн засгийн юуг зохицуулаад байгаа юм бэ АН ын нэг тэнэг авгай даргын хийгээд улс орны эдийн засгийг элгээр хэвтүүлэхэд их хуралд санал хулгайлаж очсон нэг мангар авгай байгаа шүү дээ ер нь энэ байгуулага тулгай зөвшөөрөл олгохоос өөр юу хийдэг юм хөрөнгийн бирж эдний харьяанд байдаг бол хөгждөггүй зах зээлийн хуулийг ойлгохгүй нэг гажууд байгуулага байгаа юм биш үү Санхүүг зохицуулана гэж юу байхав дээ наад байгуулагаа татан буулгах естой
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.40] 2017/3/11
татвар сайн авч хүүгийн тааж тогтоох хэрэгтэй
1 | 0 Хариулах
bi [202.170.80.25] 2017/3/12
tatvar avdgara l avna hamgiin sain tulj bga. zahiin neg delguur orod uzerei. noat tuluhgui orlogoo nuuna. harin odoo avj bga tatvarin huvia nemne gevel huu l dagaad nemegdene dee hehe
0 | 0 Хариулах
Zowshoorol ch [202.70.46.216] 2017/3/11
Zowshoorol yahve naad sanhuugiin mongo ugaadag luivart tor zowshoorol ogch irged aj ahuin negjuudiig shulahiig zowshoorood bga ni tgd zowuu eh orniiediin zasag nuraad irged mongogui bolood bga ni naad luivarchid chin bas nileed huvi bga shu delhiin hamgiin ondor huutei bank bank busuudaa tgd guinesst burtguulsen ni deerdee er ni
0 | 0 Хариулах
bi [202.170.80.25] 2017/3/12
zeeliin huu yagad undur bna ve gedgiig sudal med, tegeed dara n booj uh. yumnii tsaad shaltgaanig n med. bankuud durtaigara undur huu neheed bgamu esvel uur shaltgaan bn u
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.27] 2017/3/11
Mungu huuldeg ene gazruudaa boliochee. Ugui bol huugiin bagasgaach
0 | 0 Хариулах