2020/04/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,776.98₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-5°
B30
УЛААНБААТАР
16°
|
-3°
B30
УЛААНБААТАР
17°
|
13:00
S32
10°
14:00
S32
12°
15:00
S32
13°
16:00
S32
13°
17:00
S32
13°
18:00
S32
11°
19:00
S32
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Тэтгэвэр урьдчилан олгох журам" батлагдлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 10
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын  хоёрдугаар сарын 24-ний өдрийн тушаалаар “Тэтгэвэр урьдчилан олгох журам” батлагдлаа. 

Тус журам нийгмийн болон эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагыг нь хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд энэ сарын 01-ний өдрөөс эхлэн иргэдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ.  

Тэтгэвэр урьдчилан авах талаар хүсэлт гаргасан иргэний тэтгэврийг хамтран ажиллах гэрээ бүхий банкаар дамжуулан жилд нэг удаа урьдчилан олгох бөгөөд тухайн тэтгэвэр авагчийн 3 хүртэлх сарын тэтгэврийн 50,0 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээс хэтрэхгүй байхаар журамд заасан байна. 

Мөн тэтгэвэр авагч тэтгэвэр барьцаалсан зээлгүй байх ба хүсэлтээ харьяа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст /байцаагч/ өөрийн биеэр гаргах боломжтой.  

Харин банк урьдчилан тэтгэврээ авагчийн тэтгэврийг урьдчилан олгохдоо хүү, шимтгэл тооцохгүй бөгөөд итгэмжлэл бүхий иргэнд тэтгэврийг урьдчилан олгохгүй юм байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар

x