2020/08/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.99₮
B30
УЛААНБААТАР
22°
|
13°
B30
УЛААНБААТАР
20°
|
12°
B30
УЛААНБААТАР
20°
|
10°
00:00
S29
11°
01:00
S29
11°
02:00
S29
10°
03:00
S29
10°
04:00
S29
10°
05:00
S26
10°
06:00
S26
10°
07:00
S26
11°
08:00
S26
13°
09:00
S26
13°
10:00
S26
14°
11:00
S26
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/11/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: “Эрдэнэт”-ийн 51 хувийг яагаад ЯРИХГҮЙ байгаа юм?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн ордонд АН-ын бүлгээс өнөөдөр Засгийн газрын 100 хоногт өгөх үнэлэлт дүгнэлтээ сэтгүүлчдэд танилцууллаа.

АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Монгол Ардын намын Мэргэжлийн гэх тодотголтой хамаатан садан, ураг төрөл, давхар дээлтэй уяачдын “Мэргэжлийн бус” Засгийн газар байгуулагдаад 100 хоногийн тайлангаа Төрийн ордноо сүржин тайлагналаа.

Гэвч тэдний 100 хоногийн тайлангийн агуулга нь ард иргэдийн хүлээлтийн эсрэг, өмнөх Засгийн газрынхаа хийсэн ажил дээр тууз хайчилсан тухай, Ирээдүйд хийхээр төлөвлөсөн эх үүсвэр нь тодорхойгүй ажлуудаа жагсаасан, хийхээр төлөвлөсөн ч хэрэгжих боломжгүй, гарт баригдаж, нүдэнд үзэгдэх ажил хийж чадаагүй нь харагдаж байна. Засгийн газар ажлаа эхлүүлээд 100 хоногт юу амжуулсан бэ гэдгээс хэр урт удаан настай, ямар чадамжтайг бид харлаа.

“Мэргэжлийн бус” Засгийн газрын 100 хоногт УИХ дахь Ардчилсан намын бүлэг төдийгүй ард түмэн тааруу үнэлгээ өгч буйг энд онцолж байна” хэмээн мэдэгдэв.

Сэтгүүлчид АН-ын бүлэг 100 хоногт юу хийв? гэсэн асуултыг сөргүүлэн тавихад тэрбээр “Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд АН-ын бүлэг өөрсдийн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажилласан. Бид энэ 100 хоногт нийт 14 аймаг, 50 гаруй сум суурин газруудаар явж уулзалт ярилцлага хийж, ард иргэдийн санал бодлыг сонслоо.

Мөн өнөөдөр бид Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрын үйл ажиллагаанд зургаа дахь удаагаа үнэлэлт, дүгнэлт өгч байна. Энэ бол АН-ын бүлэг зуун хоногт хийх ёстой ажлаа хангалттай хийж байгааг харуулна” гэв.

 
Гэрэл зургийг MPA.mn

-“Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд АН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

C.Эрдэнэ: 49 хувь Монголын өмч байгаагүй. Энэ бол ОХУ-ын өмч байсан. ОХУ өмчөө зарсан, тэр өмчийг Монголын компани авсан. Хэн нэгэн Хятадын компани, Казахстан аваагүй шүү дээ. Тэр Хятад, Казахстаны компаниуд авах гэж хөөцөлдөөд Монголын компани авсан юм билээ.

Хуулийн хүрээнд худалдаж авахдаа Монгол Улсын ямар хууль дүрэм журмыг зөрчсөн асуудлыг ярина уу гэхээс биш 49 хувийг авчихлаа гээд ААН-үүд рүүгээ дайраад байж болохгүй. Энэ бол бүдүүлэг асуудал.

Харин Засгийн газар тухайн үедээ худалдан авах эрхээсээ яагаад татгалзсан юм, тэр нь хуулийн хүрээнд байсан уу үгүй юу гэдгийг шалгах нь зүй ёсны асуудал.

Засгийн газраас ажлын хэсэг гаргаад шалгалтаа хийгээд явж байгаа байх. АН-ын бүлэг энэ ажлын хэсэгт орохгүй. Тэр асуудлыг гаргаж тавьсан, шийдэх бүрэн эрхтэй байгаа МАН дангаараа шалгаад явдаг юм байгаа биз.

Нөгөө талдаа “Эрдэнэт”-ийг 51 хувийг яагаад ярихгүй байгаа юм. “Стандарт” банкны асуудал, “Жаст”-ын авсан зээл төлөгдсөн юм уу үгүй юу гэдгийг яагаад ярихгүй байгаа юм. Яагаад хаа хамаагүй гадны улсаас худалдаж авсан 49 хувь дээр улайрцгаагаад байгаа юм бэ?

Өнөөдөр яаран сандран “Эрдэнэт”-ийн удирдлагыг томилох асуудал руу улайрч байгаа зэрэг энэ бүгдийн ард ямар ашиг сонирхол нуугдаж байгааг бид харах ёстой. Үүнд АН-ын бүлэг өөрсдийнхөө тавих хяналтыг сулруулахгүй.

 

x