Арван хоёр жил хамт амьдарч, 2014 онд хуримаа хийсэн Холливүүдийн цуутай хос Анжелина Жоли, Брэд Питт нар гэр бүлээ цуцлуулахаар болжээ.
Анжелина Жолигийн хуульч Роберт Оффер түүнийг гэр бүл цуцлуулах хүсэлтээ гаргасныг PEOPLE сэтгүүлд мэдээлсэн байна.
Хуульчийн хэлснээр салалтын шалтгаан нь “гэр бүлийнхээ сайн сайхны төлөө” гэжээ.
Жоли өөрсдийн зургаан хүүхэд болох Мэддокс, Пэкс, Захара, Шило, Вивьян, Нокс нарыг өсгөн хүмүүжүүлэхэд Брэд Питтийг биечлэн оролцуулах буюу хамтран өсгөлцөх хүсэлтийг мөн шүүхэд гаргасан гэнэ.
Жоли, Питт нар 2004 онд бүтээгдсэн “Mr. and Mrs. Smith” кинонд тоглох үеэрээ танилцаж байжээ.
Эх сурвалж: Time.Com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!