Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын тухай хоёр кино Торонтогийн олон улсын наадамд өрсөлдөж байна

ГХЯ
2016 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монголчуудын амьдрал ахуйг харуулсан Cinelou Films-ын бүтээл “Burn Your Maps” уран сайхны кино Торонтогийн олон улсын кино наадамд өрсөлдөхөөр 2016 оны есдүгээр сарын 15-ны өдөр нээлтээ хийлээ.

Киноны нээлтэд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл болон Монголын талын продюсер З.Анхбаяр оролцсон байна.

 
 

Түүнчлэн тус киног есдүгээр сарын 23, 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Канадын “Calgary International Film Festival”-д толилуулахаар төлөвлөж байна. Киноны нээлтэнд кино зурганд оролцсон Алберта мужид амьдарч буй Монголчууд оролцохоос гадна үзэгчдэд зориулж монгол үндэсний хөгжмийн тоглолтоор бэлэг барих юм байна.

Тэгвэл Торонтогийн кино наадмын хүүхдийн киноны төрөлд Монголын бүргэдийн анчин охины тухай өгүүлэх “The Eagle Huntress” хэмээх Отто Беллийн найруулсан баримтат киног мөн толилуулав.

"Тhe Eagle Huntress" киноны трейллэр