Өнөөдөр буюу Мягмар гарагт Өмнөд Солонгосын Үндэсний Цагдаагийн Газраас сүүлийн таван жилийн хугацаанд гадаадын дипломатчдын гаргасан замын хөдөлгөөний зөрчлийн тайланг танилцуулжээ.
2011 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд тус улсад суудаг гадаадын элчин сайдын яамны ажилтнууд нийт 838 удаа дүрэм зөрчсөн байна.
Гадаадын дипломатчдыг 107 удаагийн зөрчлөөр Оросын элчин тэргүүлсэн бол 79 зөрчлөөр Монгол, 51 зөрчлөөр АНУ удаалцгаажээ.
Тэдэнд ноогдуулсан торгуулийн нийт дүн 51 сая вон ($45,535) болсон ба үүнээс 19.6 хувь нь төлөгдөөгүй байгаа гэнэ.
Дипломат албаны бүрэн эрхээр хамгаалагдсан байдаг тул тэдний торгуулийг барагдуулахад хүндрэлтэй байдгаа Үндэсний Цагдаагийн Газар энэ үеэр мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!