Хятадын онлайн бизнесийн тэрбумтан Жоу Яхуй эхнэрээсээ салснаар $1.1 тэрбумыг хөрөнгөнөөсөө салгаж өгөх болсон нь тус улсын гэр бүл салалтын түүхэнд дээгүүр орох тохиолдол болжээ.
Онлайн тоглоом хөгжүүлэгч Кунлун Ванвэй Тек компаний ерөнхийлөгч Жоу нь Бээжин хотын Хайдян дүүргийн шүүхийн энэ сарын 13-нд гаргасан шийдвэрээр компанийхаа 70.54 сая хувьцааг салсан эхнэртээ шилжүүлэх болсон байна.
Энэ нь өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр $1.1 тэрбумтай тэнцэх хөрөнгө юм. Ингэснээр Жоугийн компанидаа эзэмших хувь хэмжээ 34.5 хувь болж буурч байна.
Жоу болон түүний эхнэр Ли нар нас чацуу, бага ангид хамт суралцаж байсан хосууд гэнэ. Жоу өмнө нь барууны хамгийн алдартай ижил хүйстнүүдийн танилцах аппликэшн болох Grindr-ийн хяналтын хувийг худалдан авч байсан юм.
Гэхдээ эдний салалтын өртөг хараахан дээд амжилт тогтоож чадаагүй байна. 2012 онд Лонгфор Пропертиз үл хөдлөх хөрөнгийн компанийн эзэн Ву Яжун нөхрөөсөө салахдаа $2.75 тэрбумын хөрөнгөө алдсан нь түүхэн дээд үзүүлэлт гэнэ.
Эх сурвалж: Quartz
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!