Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дутертегийн даалгавраар ажилладаг байсан алуурчин Филиппиний сенатад мэдээлэл хийжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Манила хотод Филиппиний сенат өөрийгөө илчилсэн алуурчны мэдүүлгийг сонссон байна. Эдгар Матобато гэгч этгээд, одоогийн ерөнхийлөгч Родриго Дутертег Давао хотын дарга байх үедээ түүнд хүн алах захиалга өгдөг байсныг энэ үеэр илчилжээ.

Тэр 2007 онд захиалга авахдаа алагдсан хүний цогцсыг матарт хаяж өгөх даалгавар авснаа хүртэл дурссан байна.

Өмнө нь Давао хотын даргаар ажиллаж байсан “гэсгээгч” хочтой Дутерте өнгөрсөн зургаадугаар сард Филиппиний ерөнхийлөгчийн суудалд суусан цагаасаа эхлэн хар тамхитай тэмцэл өрнүүлж олон хүний амийг шүүхээс гадуур хөнөөгөөд байгаа юм. Түүний энэ арга хэмжээ дотооддоо болон гадаад ертөнцөөс ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа.

Матобатогийн мэдүүлгийн дараа ерөнхийлөгчийн ордон няцаасан мэдэгдэл хийсэн байна. Түүний мэдүүлэгт өгүүлснээр Дутерте зөвхөн гэмт хэрэгтнүүдийг бус, мөн өрсөлдөгчид, сэтгүүлчид, муслимуудыг захиалдаг байсан гэнэ.

Ингээд 1988-2013 оны хооронд Матобатогийн багтдаг байсан “Даваогийн үхлийн тасаг” нэртэй бүлэг мянга гаруй хүний амийг хөнөөсөн байна.

Уг бүлгийг Дутерте ашиглаж захиалгат аллага явуулж байсныг тэр илчилжээ.

Матобатогийн мэдүүлгийг сонссон сенат түр завсарлаж гэрчийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар зөвлөлдсөн байна. Сонсголын үеэр Дутертегийн талыг баримтлагч нэг сенатор Матобатог сөрөг хүчний захиалгаар худал мэдүүлэг өглөө гэж буруутгаж байжээ.

 

Эх сурвалж: Quartz