ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван улсын эдийн засгийн чуулга уулзалт болж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хятад-Монгол-Оросын эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны чуулга уулзалт БНХАУ-ын Эрээн хотноо болж байна.

Ес дэх удаагаа зохиогдож буй уг арга хэмжээнд манай улсаас 180 гаруй аж ахуйн нэгж, 300 гаруй бизнес эрхлэгч оролцсон юм. Эрээн хотын зүгээс ихээхэн ач холбогдол өгч буй уг чуулга уулзалтыг Монгол Улсын Засгийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим болон бизнес эрхлэгчид дэмжих ажилласан.   

БНХАУ энэ удаагийн чуулга уулзалтад ихээхэн ач холбогдол өгч чуулга уулзалтын төвийг шинээр байгуулсан бөгөөд энэ үеэр нээлтийг нь хийсэн юм. Нээлтийн арга хэмжээнд Монголын талыг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Б.Дэлгэрсайхан, Гадаад хэргийн дэд сайд Б.Батцэцэг,  МХАҮТ-ын УЗ-ын дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав нар оролцсон юм.    

 

Энэ сарын 3-наас 7-ны хооронд зохиогдох чуулга уулзалт нь:

  • Хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагаа,
  • Соёлын аялал жуулчлал,
  • Гурван улсын хоорондох боловсролын салбарын хамтын ажиллагаа,
  • Худалдаа аж үйлдвэрийн дээд хэмжээний форум,
  • Хил дамнасан цахим худалдаа болон ложистик,
  • Банк санхүүгийн хамтын ажиллагаа,
  • Хил залгаа орон нутгийн Засаг дарга нарын уулзалт сэдвийн дор салбар хуралдаанууд болсон.

Шинээр ашиглалтад орсон үзэсгэлэнгийн танхимд гурван улсын аж ахуйн нэгж, хувь хүмүүс өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан бөгөөд хамтран ажиллах гэрээ хэлэлцээрүүд ч энэ үеэр хийгдсэн байна.