Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

МАШИНЫ ТУХАЙ: Mercedes Benz GL-Class

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 8 сарын 23
Cardoctor
Зураг зураг

Эхэн үе Х164 (2007 он-2012 он)

2006 оны Детройтын автошоунд анх цоо шинэ загвар болон тавигдаж тухайн оны хавраас хойд Америкийн зах зээлд, бусад зах зээлд наймдугаар сараас худалдаалагдах болжээ.

Үндсэн суурь эд ангиудыг М-class, R-class-аас авч хийсэн байна. Монокок хийцийн кузовын туслах рамд тэнхлэгийг бэхэлсэн бөгөөд пүрштэй эсвэл хийн үл хамаарах тэнхлэг гэсэн 2 төрлийн сонголттой. Дагуу байрлалтай хөдөлгүүр, 2 төрлийн автомат хурдны хайрцагтай.

Хойд Америкт урд талдаа хос гартай пүрштэй, хойд талдаа олон татуургатай пүрштэй тэнхлэгтэй загварыг туслах хурдны хайрцаггүй 4MATIC 4 дугуйгаар хөтлөх систем, замгүй нөхцөлийн 4 дугуйн хүчний хуваарилалтыг зохицуулах 4ETS системтэйгээр гаргажээ.

Европын зах зээлд Offroad цогц систем, кузовын өндрийг 4 байрлалд 197-307 мм хүртэл өөрчлөх Airmatic хийн өргөгч тэнхлэг, туслах хурдны хайрцагтай төвийн болон хойд дифференциалыг 100% түгжих автомат хурдны хайрцагтайгаар үйлдвэрлэсэн.

 
 

Хөдөлгүүрийн хувьд 4 сонголттой.Түүнээс 2 төрлийн бензин, Евро-4 шаардлагыг хангасан 2 төрлийн Common Rail III турбо дизель хөдөлгүүртэй.

Бензин хөдөлгүүр нь V8 4.6 литрийн 340 морины хүчтэй, V8 5.5 литрийн 388 морины хүчтэй гэсэн 2 төрөл бол дизель нь V6 3.0 литрийн 224 морины хүчтэй шинэ үеийн VNT (Variable Nozle Turbine) турбо хөдөлгүүр, хос VNT турботой V8 4.0 литрийн хөдөлгүүр нь 306 морины хүчтэй юм. Бүх хөдөлгүүрт гараар шилжүүлэх боломжтой 7G Tronic 7 шатлалтай автомат хурдны хайрцаг тавигдсан.

Цахилгаан удирдлагатай санамжтай суудал, ксенон гэрэл, эргэх үеийн зам гэрэлтүүлэх систем, Artico фирмийн арьсан суудал, дээд зэргийн CD хөгжим, захиалгаар 7 инчийн дэлгэцтэй DVD-TV, хоолойн анхааруулгатай Linguatronic ухрах систем, том шилэн люк, хойд хэсгийн сэрүүцүүлэх эйркондишн зэрэг тоноглолуудтай. GL-class-ийн үнэтэй хувилбарт зорчигч тус бүрд зориулсан халаалт ба сэрүүцүүлэх систем тавигдаж, Copta Nappa фирмийн арьсан суудал хийлгэж болох юм.

Хурдны хайрцгийн ажиллагааг руль дээрээс удирдах боломжтой ба урд суудлын дунд олон төрлөөр ашиглаж болох хайрцаг хийж өгсөн байна.

2-р эгнээний суудал 63:37 харьцаагаар, 3-р эгнээний суудал 50:50 харьцаагаар хуваагдан цахилгаан удирдлагаар буулгах, буцаан эвхэх боломжтой болсон. Багаажны зай суудлыг эвхэж буулгаснаар 620-2300 литрийн багтаамжтай болдог.

 
 

Хоёрдугаар үе Х166 (2013 он-) 

Өнгөрсөн жил Бенц шинэ ML загвараа танилцуулж байлаа, тэгвэл энэ жилийн эхээр GLK загварыг танилцуулсан юм. Улмаар үүний дараагаар шинэчилсэн G-Class-ийг удахгүй танилцуулах гэж байна. Харин энэ удаад 2012 оны Нью-Йорк Авто Шоуны үеэр сайжруулсан Мерседес-Бенц GL-Class танилцуулагдсан бөгөөд 6 жил зах зээлд оршин тогтсоны эцэст ийнхүү дахин шинэчлэгдсэн байна.

Анх 2006 онд GL-Class нь богинохон загвар болох M-Class-ийн платформ дээр суурилан бүтээгдсэн бөгөөд ML болон G класс загваруудын дундах орон зайг нөхөх зорилготой гарч ирсэн билээ.2013 GL-ийн хэлбэр ерөнхийдөө хуучин биеийн хэлбэрээ хадгалж үлдсэн байна.

Гэвч бид түүнээс илүү хүчирхэг эрэмгий байдлыг олж хараагүй юм. Өмнөх загвараасаа 1 см хэртэй өргөн болсноос өөр хэмжээс өөрчлөгдөөгүй юм.

GL-ийн урд нүүр ML-тэй ижил бага зэрэг хайрцагласан хэлбэртэй болсон бөгөөд 2013 оны загвар нь бага зэрэг муруй шугаман элементийг ашигласан байна.

Улмаар гоёлын ЛЭД гэрэл, илүү сүртэй харагдуулах хэлбэртэй орох агаарын хоолой, загварлаг хойд хэсэг, өргөн хойд гэрэл зэрэг зүйлстэй болжээ. Салонд, GL-ийн бүх зүйлсийг ая тухтай байхаар хийсэн боловч өмнөх үеийн дизайныг тэр чигээр нь хуулсан хийцтэй ажээ.

Хянас самбар, урд самбар зэрэг нь ML-ийг санагдуулахуйц хийцтэй бөгөөд инфотэйнмэнт систем нь Комманд интэрфэйстэй төв самбарт байрлах ажээ.

Улмаар нууцлагдмал хийцтэй LED салоны гэрэлтүүлэг, 3 эгнээ суудалтай ба 2-р эгнээний суудлыг удирдлагаар түргэн хугацаанд хураан 3-р эгнээнд хүн суух боломжтой болсон байна. Улмаар GL-ийн сайжруулалтад сүүлийн үеийн хөдөлгүүрийн сонголтыг нэмж өгсөн бөгөөд 3 төрлийн хувилбартайгаар танд санал болгох юм.

Дизель хөдөлгүүртэй GL350 BlueTec хувилбар GL-ийн гэр бүлд багтаж буй бөгөөд 3.5 литрийн SOHC турбо дизель V6 хөдөлгүүртэй. Энэхүү хөдөлгүүрт бага зэрэг сайжруулалт хийсэн бөгөөд 240 м.х@3600 эрг/минутанд, 616 Нм@1600-2400 эрг/минутанд гаргах чадалтай болсон байна. Өмнө нь 210 морины хүч болоод 541 Нм эргүүлэх хүчтэй байжээ.

Цаашлаад 2013 оны GL-д GL450 хэмээх хувилбар бий бөгөөд энэхүү хувилбар нь 4.7 литрийн DOHC V-8 хөдөлгүүрийг хэрэглсэн байна, гэхдээ энэхүү хөдөлгүүрт олон зүйлсийг сайжруулан хийсэн бөгөөд Мерседесийн шинэ шууд цацалттай технологи, V8-д зориулсан хос турбочаржертэй болсноор 362 м.х@5000-6000 эрг/мин, 550 Нм эрүүлэх хүчийг @1500-4000 эрг/минутанд гаргах чадалтай болжээ.

Ангилалдаа манлайлагч GL550 хувилбар бий бөгөөд энэхүү хөдөлгүүрт 4.7 литрийн хөдөлгүүрт ашигласан шиг турбочаржер болон шууд цацалтад технологийн сайжруулалттай бөгөөд нийт 429 м.х@5000 эрг/минутанд гаргах болсон буюу өмнөх 5.5 литрийн V8 хөдөлгүүрээс 47 морины хүчээр илүү хүч гаргах болжээ, үүнээс гадна гайхамшиг үргэлжилж буй бөгөөд тэрээр хөдөлгүүрийн 1800-3500 эрг/минутанд 700 Нм эргүүлэх хүчийг гаргах чадалтай болсон байна.

Энэхүү Мерседес-Бенцийн пуужин гэж хэлж болох хувилбар нь 2475 кг жинтэй бөгөөд 0-100 км/ц хурдыг 5.5 секундэд авах чадвартай ажээ.

3 хувилбарын GL загваруудад бүгдэд нь 7 шатлалт автомат хурдны хайрцаг суурилуулж өгсөн ба улмаар Мерседес-Бензийн 4Matic фулл-тайм бүх дугуйн хөтлөгч системийг суурилуулжээ.

Мөн GL450 болон GL550 хувилбарт шинээр On болон Off-Road багцыг санал болгож байгаа ба оффроад багцад нэмэлт элгэвч, хүндрүүлэгчтэй хурдны хайрцаг, дифференциал түгжигч, сайжруулсан хийн уутат пүрштэй аж (тэнхлэг хүртэлх зай 30.5 см болно).

2013 оны GL-д аюулгүйн тоноглол гэж олон зүйлсийг хийж өгсөн ба ABS, тэнцвэржилтийн систем, гүйцэж түрүүлж байгаа автомашиныг мэдээлэгч, шинэ цахилгаан рулын аппарат зэрэгтэй бол нэмэлтээр харагдахгүй зүйлсийг илрүүлэгч, эгнээ байр баригч, Мерседес-ийн Pre-Safe тормозны систем зэргийг нэмэлт өртөг төлснөөр суулгуулах боломжтой.

2013 оны GL350 болон GL450хувилбаруудад стандартаар халдаг урд суудал, хойд талыг харах камер, Бензийн Команд инфотэйнмэнт систем, Bluetooth холболт, борооны мэдрэгчтэй шил арчигч, арьсан суудлууд ирэх бөгөөд захиалгаар Designo-ийн суудлыг авах боломжтой.

Улмаар Premium 1 багцыг сонгосноор USB дууны холболт, XM сансрын радио, 10 замтай автомат суудал, салоны гэрэл зэрэг ирнэ. Харин Premium 2 багцыг сонговол Харман/Кардон дууны систем, түлхүүргүй асаалтын систем, зөөлөн хаагддаг хаалга зэрэгтэй болох юм байна. Энэхүү 2 багц нь GL550хувилбарт стандартаар ирэх юм байна.

Үнийн хувьд (татвар, тээвэр зэрэг зүйлс ороогүй үнэ) 2013 GL350 нь $63,000 ам.доллараас эхлэх бол 2013 GL450 нь $64,000 ам.доллараас эхэлнэ, GL550 хувилбар нь $87,000 ам.доллараас эхлэн борлогдох ажээ.

2013 оны GL загваруудыг Алабама муж дахь Tuscaloosa-д байрлах Мерседес-Бенц угсрах үйлдвэрт үйлдвэрлэх бөгөөд шинэ GL-ийг есдүгээр сараас эхлэн дилерүүдээр дамжуулан худалдаалах ажээ.

Зураг