Чуулганы үдээс хойшхи хуралдааны эхэнд “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг гишүүдийн асуултаар үргэлжлэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, О.Баасанхүү нарын гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Байнгын хорооноос тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахаар оруулж ирсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ.
Ингэснээр “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл 73,8 хувийн саналаар баталлаа.
Үүний дараа Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийн зүйл, заалт тус бүрийг УИХ-ын дарга уншиж танилцуулан тус бүрээр санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ.
Ингэснээр Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 77,2, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 66,7 , Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 75,4 хувийн саналаар тус тус батлагдав.
Хуулийн төслүүдийг энэ оны 10 дугаар сарын 25-наас буюу батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|