• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Англи хэл ЗАЙЛШГҮЙ СУРАХ 8 шалтгаан

МОНСУДАР
2016 оны 5 сарын 26
iKon.MN

Монсудар хэвлэлийн газраас Бие даан англи хэл сурах цогц хичээлийг удахгүй худалдаанд гаргах гэж байна. Энэхүү цуврал хичээлээр Англи хэлийг хурдан сурах энгийн аргуудыг хүргэхээр зорьжээ.

Нэг.

Дэлхий дээр хамгийн их хэрэглэгддэг хэл бол Англи хэл юм. Дэлхий даяар 2 тэрбум хүн англиар ярьдаг ба хэдэн тэрбум хүн англи хэл сурах гэж оролдож байна. Та тэдгээр хүмүүсээс хоцрохыг хүсэхгүй байгаа биздээ? 

 
Хоёр.

Техник технологи, интернетийг чөлөөтэй ашигладаг болно. Дэлхийн вэб сайтын 55 хувь нь англи хэл дээр байдаг гэдгийг та мэдэх үү? англи хэлтэй бол маш олон хэрэгтэй мэдээллийг түвэггүй олж унших болно.

Үүнээс гадна маш олон програмууд ихэвчлэн англи хэл дээр байдаг. Англи хэлийг мэдсэнээр тухайн программыг хэрхэн ажиллуулах талаар аль нэгэн сургалтад суух шаардлагагүй болж та өөрийн цаг, мөнгөө хэмнэх болно.

 
Гурав.

Та англи хэлтэй болвол аль ч оронд ажилд ороход бусдаас илүү давуу талтай болно гэсэн үг. The Economic Times судалгаагаар англи хэл нь хоёрдогч хэлд тооцогддог улсуудад дунджаар англи хэлтэй хүмүүс англи хэлгүй хүмүүсээс 34 хувиар илүү өндөр цалин авдаг ба ажилд орох, тушаал дэвших магадлал 50 хувиар өндөр байдгийг тогтоожээ. 

 
Дөрөв.

Англи хэлийг сурснаар дэлхийн шилдэг их сургуулиудад суралцах боломжтой. Harvard, Yale, Brown, Columbia, Cornell гэх зэрэг Ivy League-ийн болон бусад олон их сургуулиудад Монгол оюутнууд тэнцэж суралцаж байна. Эдгээр томоохон сургуулиудад орохыг хүсч байвал их сургуульд орох хугацаанаасаа өмнө эртнээс өөрийн Англи хэлээ дээшлүүлж эхлээрэй.

 
Тав.

Шекспир, Хэмингуэй, Виржиниа Вулф зэрэг дэлхий даяар зуун дамжин уншдаг гайхалтай зохиолч нарын бүтээлүүдийг эх хэл дээр нь унших боломжтой. Эсвэл Харри Поттер ч байж болох юм. Мөн маш олон кино, зурагтын хөтөлбөр, дуу бүгд англи хэл дээр байдаг. 

Зургаа.

Ирээдүйд гадаадын аль нэг орноор аялахаар төлөвлөж байгаа бол хаана ч явсан англи хэлээр ярьдаг хүмүүстэй их тааралдах болно. Хэлмэрч, орчуулагчийн шаардлагагүйгээр харилцаж ая тухтай аялах нөхцөл бүрдэнэ. 

 
Долоо. 

Хэрвээ та өөрийгөө сорихыг хүсэж байвал Англи хэл сурах нь зөв алхам юм. Зөвхөн үүнээс ч биш Англи хэлийг сурснаар та шинэ соёлын талаар мэдэж авч, амьдралын түвшингээ дээшлүүлж, олон шинэ хүмүүстэй уулзан өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлэх болно.

 
Найм.

Ер нь тэгээд шинэ хэл сурах гоё ш дээ. Зүгээр л сур!

 

 

 

 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг