• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Чингисийн өргөн чөлөөг Их Монгол Улсын гудамжтай холболоо

www.ulaanbaatar.mn
2016 оны 5 сарын 18
ulaanbaatar.mn
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өртгөтгөн шинэчилж, шинээр барьж байгаа зарим чиглэлийн замын ажилтай танилцлаа.

Нийслэлийн хэмжээнд 2012 оноос хойш улс, нийслэлийн хөрөнгө оруулалт, замын сан, Хөгжлийн банк зэрэг эх үүсвэрээс 870 тэрбум төгрөгийг замын ажилд зарцуулжээ.

Өнгөрсөн хугацаанд нийслэлд 83 км зам шинээр тавьж, 175 км-ыг өргөтгөн шинэчилсэн байна. Ингэснээр нийт 260 орчим км шинэ замтай болсон гэсэн мэдээллийг Нийслэлийн Автозамын газраас өглөө.

Түүнчлэн нийслэлийн авто замын бүтээн байгуулалт өмнөх дөрвөн жилтэй харьцуулахад 43 хувиар өсч, авто зам барих хурд 2.5 дахин нэмэгджээ.

Засаг даргын очсон эхний газар Их Монгол Улсын гудамж буюу Замын цагдаагийн баруун урд уулзвараас Их тэнгэрийн ам хүртэлх 2.1 км замын өргөтгөл шинэчлэлийн ажил юм.

Өнгөрсөн хугацаанд нийслэлд 83 км зам шинээр тавьж, 175 км-ыг өргөтгөн шинэчилсэн байна. 

Удирдлагын академийн өмнөх зам Чингисийн өргөн чөлөөг Их монгол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг шууд холбосон гол судал болжээ.

Өмнө нь Удирдлагын хөгжлийн академиас зүүн тийш шороон замтай байсан юм. Тэгвэл одоо Оргил худалдааны төвийн уулвараас Маршал таун хүртэл 0.7 км дөрвөн эгнээ шинэ зам болжээ.  

Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх энэ зам ашиглалтад орсноор Чингисийн өргөн чөлөө, Гандийн гудамж, Баянмонгол хороолол гээд тэр хэсгийн замын сүлжээ бүрэн шинэчлэгдэнэ. Гэрэлтүүлэг, дугуйн зам гээд замын бүх тоноглолыг бүрэн хангасан дээрх замыг ирэх сарын 30 гэхэд хүлээлгэн өгөх юм байна.  

Чингэлтэйн замыг 40 гаруй жилийн дараа өргөтгөн шинэчилж байна

 

Долоон буудлын эцсийн буудлаас Чингэлтэйн эцсийг буудал хүртэлх 3,3 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэж байна. Хуучин 7 метр зорчих хэсгийн өргөнтэй байсныг 9 метр болгожээ.

Гэрэлтүүлэг, ус зайлуулах систем, явган хүний зам зэргийг энэ замд тавина. Энэ замд 1975 оноос их засвар хийгдээгүй, 40 гаруй жил болсон байна.  

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр өнгөрсөн оны намар  замын ажлыг эхлүүлжээ. Дунд нь тендерт оролцсон компаниудын маргаанаас болж ажил түр саатсан байна. Одоо асуудал шийдэгдээд ажил үргэлжилж байгаа гэж Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж хэллээ.

Энэ замыг зургадугаар сарын 5 гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулах юм байна гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
43
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.26.64] 2016/5/18
ovoodoo hujaa nar ih ym hiij
0 | 0 Хариулах
Зочин [202.70.37.170] 2016/5/18
Amjilttai taniltslaa genee sn bnaa ih um hiij
0 | 0 Хариулах
Зочин [103.229.122.40] 2016/5/18
Чингэлтэйн замыг үнэхээр сайн хийж байгаа.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.217.205] 2016/5/18
юун христийн магтан дуулаачид орж ирээд сэтгэгдэл бичээд байнаа хаа сайгүй шүлсээ үсчүүлж явах юм
0 | 2 Хариулах
Зочин [202.9.41.109] 2016/5/18
AN-iin gavya ni 4hun jild 20jil hiij yanzlaagui zamiig shineer tavij urgun bolgon shinechilj bainga nuhdug bsan zamiig ahin shineer tavij uulzvaruudiig urgun bolgoj toirguudiig 4zamiin uulzvar bolgoj tavisan ni unen. Umnu ni bol nariihan zam hagarhai barzgar zamaar yavdag bailaa songuuliin umnu l yanzaldag bsan hotiin udirdlaga ni zam tavih baitugai gazaruudaa zardag tiim l ajil hiideg bsanshu. Martsan humuus ni udur bolgon muulaad bdag nuhduudiinhe hiisen zmaaar zorchij bgaagaa medej bnu. Odoo ajil hiihde tendert het ih mungu oruulhaa l bolimoor bna 2ter bumiin ajiliig 3 4n ter bum gehee l bolimooor bnashu
8 | 0 Хариулах
ZOCHIN [202.180.216.19] 2016/5/18
Оргил худалдааны төвийн уулвараас Маршал таун хүртэл 0.7 км дөрвөн эгнээ шинэ зам болжээ - XUDLAA MEDEE BAINA. MARSHAL TOWN-S UDIRDLAGYN AKADEMIIN BARUUN ULZVAR XURTEL ZAM TAVISAN SHVV DEE…UDIRDLAGYN AKADEMIAS ORGIL XUDALDAANY TUV XURTEL XUUCHNAARAA 2 EGNEE ZAM BAIGAA SHVV DEE…
2 | 1 Хариулах
Үнэндээ.ажил хийж байгаа [27.123.214.95] 2016/5/18
Хэдэн жилийн өмнө дүнжингарав хорооллын хажуу талын презерийн уулзвар дээр бүтэн цаг гацдаг байлаа. Нийслэл ч бас зам засварын ажлыг сайн хийж байгаа шүү. Уулзварууд зуслангийн замууд ямар сайхан болсон билээ.
21 | 0 Хариулах
Zochin [122.201.22.64] 2016/5/18
Yostoi Yostoi
1 | 0 Хариулах