• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхнүүдэд эр хүнийг дур булаам харагдуулдаг 11 чанар

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Эр хүний ямар чанарт эмэгтэйчүүд илүү татагддаг талаар олон янзын судалгаа хийсэн байдаг. Эдгээрээс шинжлэх ухааны хамгийн үндэслэлтэй 11 чанарыг түүвэрлэн жагсаасныг хүргэж байна.

  1. Сайхан царай зүс нэг хүчин зүйл мөн хэдий ч таны бодож байгаа шиг чухал биш. Судалгаагаар бүсгүйчүүд царайлаг эрсийг богино хугацааны харилцаанд сонирхдог бол урт настай харилцаанд үүнийг чухал биш гэж үздэг нь батлагдсан байна.
  2. Хошин шогийн мэдрэмжийг эмэгтэйчүүд өндрөөр үнэлдэг бөгөөд энэ чанар нь эрчүүдийг ухаалаг харагдуулдаг гэж судлаачид баталжээ.
  3. Удаан хугацааны харилцаанд эрчүүдийг сонгохдоо бүсгүйчүүд тэдний энэрэнгүй, зөөлөн чанарыг илүүтэй үнэлдэг.
  4. Бүсгүйчүүд чинээлэг эр хүнийг сонгох хандлагатай байдаг. Судалгаагаар үнэтэй машин, сууцны гадаа зургаа авхуулсан эрчүүдийг бүсгүйчүүд илүүтэй таалж байжээ.
  5. Бүсгүйчүүд өөрөөсөө ахмад настай эрчүүдэд татагдах хандлагатай. Тэдний туршлага, төлөвшил, амьдралын баталгаа үүнд нөлөөлдөг гэнэ.
  6. Сахалны талаар хийсэн судалгаанаас харилцан өөр дүгнэлтүүд гардаг. Тиймээс үүнд нийтлэг зүйл байхгүй, хувь хүний үзэмжээр шийдэгддэг гэнэ. Эр хүн сахалтай ч, сахалгүй ч өөр өөрийн таарсан хүндээ таалагдана.
  7. Хуучны судалгаагаар хүмүүс өөрт нь таатай ханддаг хүнд илүү татагддаг гэж байжээ. Гэвч саяхны дүгнэлтээр таагүй ханддаг мэт аашлах нь үр дүнтэй тактик гэсэн байна. Анзаарахгүй, тоохгүй байгаа мэт дүр эсгэвэл эрчүүд эмэгтэйчүүдийн сонирхлыг илүү татдаг гэнэ.
  8. Нэг жижигхэн судалгаагаар нохойтой эрчүүд бүсгүйчүүдтэй амархан хэл амаа ололцож чаддаг гэсэн дүгнэлт гарчээ.
  9. Нэгэн туршилтаар бүсгүйчүүд халамжтай, үргэлж дэргэд нь байж чаддаг, хүлээцтэй эрчүүдэд хамгийн их татагдаж байжээ.
  10. Дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг бүсгүйчүүд улаан хувцастай эрэгтэйг илүү таалж байгааг нэг туршилтаар баталсан байдаг.
  11. Эрсдэлтэй алхам хийж чаддаг, баатарлаг үйлсийн эзнийг бүсгүйчүүд өндрөөр үнэлдэг. Үүнд хүний амийг аврах, гал усны хүнд хэцүү үзүүлбэр үзүүлэгч, амьдралын төлөө тэмцэгч гэх мэт.

 

Эх сурвалж: Independent

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ХАХА
5
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.106.163] 2016/5/18
Үгүй ээ яахав анх танилцахад царай чухал байлгүй л яах вэ, гэхдээ амьдрал зохиох дээрээ тулахын цагт тэр тийм ч чухал биш санагдах биз
2 | 0 Хариулах
zochin [202.70.40.154] 2016/5/18
garchignii orchuulga yasan sonin yum bee. yostoi bishee
1 | 0 Хариулах
Зочин [172.16.12.110, 103.10.20.114] 2016/5/18
9. see that's why long distance doesn't work
1 | 0 Хариулах
Gerlee [49.98.155.174] 2016/5/18
Medeej busguichuuded tsarai zus chuhal l bh, gehdee emegtei huniig sonsoj chaddag tevcheertei, yeldeg er hun buh l emegteichuudiig tataj chadnadoo. Ter tsagt er hun tsarai muutai bsan ch hamgiin saihan er hun bolj l haragdanadaa. Ngo " minii nudeer hardag ch boloosoi " gsen ug bdagdaa. Zaaa tged gol ni er hun uchuuhen ch bsan amlaltaa bueluuldeg l bol... Oroi harihdaa talh avaad ochnoo gsen bol yalhaa avaad l irdeg bol...
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.104] 2016/5/18
Энэ судалгааны дагуу бол анзаарахгүй тоохгүй байж, анхаарал халамж тавих ёстой юм бн. NoLogic or WomensLogic
1 | 0 Хариулах
Зочин [27.146.27.10] 2016/5/18
өөрийг нь биш өөр хүнийг халамжилж байгааг нь харна хаха
2 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2016/5/18
онцгой байдалд ажилладаг, улаан цамцтай, нохойтой, зөөлөн ааштай, халамжтай, хальт сахалтай, халамжтай, байр машинтай, 40 шахам настай залуу байна.
32 | 0 Хариулах
Зочин [49.98.151.124] 2016/5/18
Ямар сонин юм бэ би бас тийншд
3 | 0 Хариулах
Зочин [103.212.116.206] 2016/5/18
bur 2 ch halamjtai ym geech :P
2 | 0 Хариулах
зочин [103.9.90.195] 2016/5/19
Бас хошин мэдрэмжтэй юм байна хаха
4 | 0 Хариулах
Зочин [31.205.79.133] 2016/5/18
nadd law tsaria hamaatai dag. tehdee hun bolgonii vkus uur uchraas jishee n nadd tsarialag haragdsan zaluuchud uur humusd matar shig sanagdaj boloh yum haha tehdee emegteigiinhee setgeliig tataad hair halamjtai, sanaachlagatai baival ern tegel busad n neh chuhal bish doo
2 | 1 Хариулах
zochin [202.131.247.23] 2016/5/18
tsaraigaaraa amidardag humuusiin als ireedui joohon tiimhen l um. aztai hed n l gaigui yavah baihdaa
1 | 1 Хариулах