• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Одхүү: Уг нь Оросын тал бидэнд саад тавимааргүй л байгаа юм даа

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 5 сарын 18
iKon.MN
 

“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн нэгжийн захирал Д.Одхүүтэй ярилцлаа. 

-Энэ сарын 20-диор Эгийн голын УЦС-ын асуудлаар ОХУ-ын талтай уулзалт хийх гэж байгаа юм байна. Уг УЦС-ын талаар ОХУ-ын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр сөрөг мэдээлэл гарсаар байгаа. Энэ удаагийн уулзалт Оросын талын сөрөг хандлагад хариулт, тайлбар болж чадах болов уу? 

-Энэ төслийн талаарх мэдээлэл, ойлголт маш буруу байдаг. Санаатай санаандгүй алин болох нь мэдэхгүй Оросын тал үүн дээр маш буруу ойлголттой байдаг. Энэ уулзалтыг мэдээлэл өгөх зорилготойгоор Монголын тал санаачлан зохион байгуулж байгаа.  

Оросын тал Эгийн голын УЦС-ын төсөл дээр мэдээлэл багатай, буруу ойлголттой нь харагдаад байгаа. Бид үнэн зөв мэдээлэл өгөхийн тулд УЦС-уудын талаар тэр дундаа Эгийн голын УЦС-ын талаар мэдээлэл өгөх зорилготой байгаа. 

Мэдээлэлд ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ, түүн дотроо Сэлэнгэ мөрөнд нөлөөлөх усны нөлөөлөл, түүх соёлын дурсгалын хамгаалал, загас үржүүлэх болон хамгааллын асуудал багтаж байгаа. 

Эгийн голын УЦС-ыг барихад бид Оросын талаас асуух хуулийн заалт огт байхгүй

Бид Монгол Улсын хуулийн дагуу бүх зүйлээ хийсэн. “Энко” гэдэг компаниар байгаль орчны үнэлгээ хийлгэсэн. Энэ үнэлгээнд Оросын тал сэтгэл дундуур, гомдоллоод байгаа учраас Европын нэр хүнд бүхий “Трактебел” гэдэг компаниар усны нөлөөллийн тооцооллыг хийлгээд, газар хөдлөлийн судалгааг мөн л Европын “Геотерм” гэж компаниар хийлгэсэн. 

-Энэ төслийг хэрэгжүүлэхэд 300 гаруй сая ам.доллар шаардлагатай гэж байсан ч зардал нь хэд дахин өссөөр байгаа. Энэ юутай холбоотой вэ?

-Байнга яригдаад байдаг 327.8 сая ам.доллар бол 25 жилийн өмнөх үнэлгээ. Тухайн үед ямар ч дэд бүтэцгүйгээр тооцоолол хийсэн байсан. УЦС-ын хүчин чадлыг ердөө 225 МВт-аар тооцоолж байсан. Тэр хэмжээгээрээ усны болоод далангийн хэмжээ ч бага байсан. 

Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, Эгийн голын УЦС-ыг барихад бид Оросын талаас асуух хуулийн заалт огт байхгүй. Яагаад гэвэл тэр хилийн ус биш. Монгол Улс ОХУ-ын хооронд байгуулсан Хилийн усны хэлэлцээр гэж байдаг. Түүнд хил дамнан урсдаг ус гээд тов тодорхой заачихсан байгаа. Хил дагуу урсдаг голд Сэлэнгэ мөрөн ордог болохоос биш Эгийн гол ордоггүй. 

Бид Сэлэнгэ мөрөн дээр барих гэж байгаа Шүрэнгийн УЦС-ын талаар л ОХУ-тай ярилцана. Ярилцах ч үүрэгтэй. Гэтэл ОХУ-ын зарим цахим хуудаст нийтлэгдсэн мэдээллийн манайхан орчуулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээхдээ үүнийг ялгалгүй холион бантанг нь хутгаад байна. 

-Эгийн гол дээр УЦС байгуулснаар Сэлэнгэ мөрөнд сөргөөр нөлөөлнө. Энэ нөлөөлөл нь цаашлаад Байгаль нуурт нөлөөлнө гэсэн байдлаар Оросын тал асуудалд хандаад байх шиг. 

-Тийм утгаар ярих юм бол Сэлбэ гол ч гэсэн Сэлэнгэ мөрөнд нөлөөлнө. Лагерьт урсаж байдаг жижиг горхи Дунд голд, Дунд гол нь Сэлбэд, Сэлбэ нь Туул голд, Туул нь Орхон голд, Орхон нь Сэлэнгэ мөрөнд нөлөөлөөд, Сэлэнгэ мөрөн Байгаль нуурт нөлөөлнө. Дэлхий дээр нөлөөлөлгүй юм гэж байхгүй. 

Эгийн голын УЦС ашиглалтад орвол хоёр жилийн хугацаанд Байгаль нуурт 0.023 хувийн л нөлөөлөл үзүүлнэ гэсэн тооцоо судалгаа гарсан. Нөлөөлөхгүй гэж хэлэхгүй. Нөлөөлөл нь маш өчүүхэн юм. 

Байгаль нуурт цутгаж байгаа Сэлэнгэ мөрний 40 хувь нь Монгол нутгаас эх авдаг, 60 хувь нь Оросын нутгаар урсдаг. Ингээд бодохоор Байгаль нуурт Сэлэнгэ мөрөн ямар хувьтай нөлөөлөх үү гэдэг нь ойлгомжтой.   

-Эгийн голын УЦС ашиглалтад орвол манай улсад ямар ашигтай юм бэ? 

-Сүүлийн 15 жилийн хугацаанд дэлхийн олон улс цөлжиж байна. Түүний дотор Монгол Улс эхний тавд явж байгаа. Сүүлийн 10 гаруйхан жилийн дотор манай улсын 800 гаруй булаг шанд ширгэлээ. Янз бүрийн учир шалтгаанаар ширгэж байгаа л даа. 

Энэ янзаараа байвал тун удахгүй Монгол Улсын цэвэр усны нөөцийн хямралд орно гэсэн судалгаа бий. Тиймээс цэвэр усны нөөцтэй байна гэдэг Монгол Улсын эрх ашгийн асуудал болчихоод байна. 

Дэлхийн томоохон хотууд бүгд цэвэр усны нөөцтэй. ОХУ-д гэхэд л Москваг тойрсон 100 гаруй усан сан байна. Харин Монгол л ганц ч усан сангүй улс болчихоод байгаа. Энэ бол эхний шалтгаан. 

Хоёрдугаарт, бид эрчим хүчний аюулгүй байдлаа хангах ёстой. Бид өнөөдөр хараат байдалд байна. Тэгэхээр бид усан сан үүсгэж байгаа бол турбин тавиад цахилгаан гаргах ёстой. УЦС нь цахилгаан үйлдвэрлэхээс гадна усан сангаа сэлгэж байдаг. 

Энэ гол хоёр жилийн дараагаас буцаад Байгаль нуур руу хэвийн урсана. Харин ч Байгаль нуурт ашигтай. Яагаад гэвэл гантай үед голын урсац багасчихдаг. Гэтэл хоёр жилийн нөөцтэй усан сан гантай жил ч усыг нь жигд урсгаж өгнө. Тиймээс Байгаль нуурын усыг дээр нь байгаа усан сангууд, УЦС-ууд хамгаалдаг. Энэ бол дэлхийн сонгодог жишээ шүү дээ.

Үерийн ус урсаад алга болдог бол УЦС-ын усан сангууд тэр их усыг хадгалж аваад тунгааж, цэвэршүүлээд, усны нөөц бий болгодог.

Уг нь ийм нөхцөл байдлыг хараад, сайн хөршийн хувиар ч тэр Оросын тал бидэнд саад хийхгүй баймаар юм даа. 

Гэтэл үүнийг мэдэхийн дээдээр мэдэх мөртлөө Байгаль нуурыг сөнөөх гэж байна гэж бичиж байна. Харин одоо Улаан-Үдийг живүүлэх гэж байна гэцгээж байна. Эгийн голын УЦС чинь Улаан-Үдээс 500 гаруй км шүү дээ. Хуурай газраар 500 гаруй км урсдаг цунами гэж байхгүй. Хэрвээ тэгдэг юм бол Монгол эхлээд живсний дараа л Улаан-Үд живэх байх. 

Дээр нь УЦС-ын далан эвдрэхээр газар хөдлөлт болох юм бол ганц Эгийн голын УЦС байтугай Оросын бүх далангууд зад явна. Тийм нөхцөлийг харж байгаа нь дэлхий сөнөнө гэдэгтэй л адилхан юм даа. 

Ийм нөхцөл байдлын 

-Эгийн голын УЦС-ын төсөл 24-25 жил яригдлаа. Яагаад ажил хэрэг болохгүй байна вэ. Энэ төслийг хариуцаж байгаа хүний хувиар?

-Би юу хэлхэв. Одоо хэн эсэргүүцэж байгаа билээ. Тэр хүмүүс л эсэргүүцдэг. 

-Тэгвэл мөнгө санхүүтэй холбоотой асуудал байнга яригддаг. Чингис бондоос санхүүжилт авсан, БНХАУ-аас авсан зээлийг энэ төсөлд зарцуулах болсон гээд. 

-Манай дээр 37 сая ам.долларын санхүүжилт хийгдэнэ гэсэн зөвшөөрөл гарсан юм. Гэхдээ бид энэ жилийнхээ санхүүжилтийг одоо болтол аваагүй, өнгөрсөн жилийнхээ үлдэгдлээр санхүүжээд явж байна. 

1991-1995 онд эхний ТЭЗҮ-ийн тооцоолол гарсан юм. Үүний 3.8 сая ам.доллар нь хөнгөлөлттэй зээл, 1.4 сая нь буцалтгүй тусламж гээд нийт 5.2 сая ам.доллараар хийж байсан. Энэ бол 20 жилийн өмнөх. Үүнд зөвхөн ТЭЗҮ, байгаль орны үнэлгээ хоёр багтаж байсан. 

Эгийн голын УЦС ашиглалтад орвол хоёр жилийн хугацаанд Байгаль нуурт 0.023 хувийн л нөлөөлөл үзүүлнэ

Яг тэр ТЭЗҮ-ийг манай энэ төслийнхөн цалин хөлсөө аваад, бүх юмаа хийгээд дээр нь загасны хоёр жилийн судалгаа, археологийн олдворыг авран хамгаалал хийгээд, бүх зураг судалгааг хийгээд 5.4 сая ам.долларт багтаасан. Өнөөдрийн ханшаар шүү дээ. Хэн нь хэмнэлттэй яаж ажилсан нь харагдаж байна уу. 

20 жилийн өмнөх 5.2 сая ам.доллар зүгээр л гадагшаа гараад явчихсан. Харин энэ удаагийн 40 хувь нь гадагшаа гарлаа гэхэд бусад нь дотооддоо үлдэж байна. Дээр нь өмнө нь хийгдэж байгаагүй загасны судалгаа, археологийн авран хамгаалал хийгдсэн. Энэ авран хамгааллаар Ноён уулынхтай тэнцэхээр 300-400 олдвор олдсон. Энэ бол юутай ч харьцуулшгүй зүйл. 

-Зарим хэвлэлд Шүрэнгийн болоод Эгийн голын УЦС-ын төслүүдийн санхүүжилтэд Дэлхийн банк оролцож байгаа гэж бичсэн байсан. 

-Дэлхийн банк Эгийн голын УЦС-ын төсөлтэй ямар ч холбоогүй. Санаатай санаандгүйгээр ингэж бичээд байгааг ойлгохгүй байна. 
Шүрэнгийн УЦС-ыг эхлүүлэх нь битгий хэл ТЭЗҮ-ийг нь ч хийгээгүй байгаа. Дэлхийн банкнаас санхүүжүүлэх юм гэсэн. Гэтэл үүнийг Эгийн голын УЦС-тай хольж хутгаад байна. Энэ хоёр УЦС чинь хоорондоо 200 гаруй км зайтай. 

Энэ хоёр төсөл бол эрх зүй, санхүүжилт нь өөр, Оросуудтай ярих асуудал нь ч хоёр өөр төслүүд. 

-Эгийн голын УЦС-ын төслийн ажил одоо ямар шатандаа явж байна вэ? 

-Манай тал БНХАУ-ын Экспорт импорт банкнаас зээл авах шийдвэрээ гаргаад бэлэн болчихсон байгаа. Оросууд Хятадын талд бага зэрэг буруу ойлголт өгөөд байгаа. Тиймээс Оросын талд зөв ойлголт өгөх үүднээс хэдхэн хоногийн дараа уулзалт хийх гэж байна. 
Бид үүнийг аль аль талд нь зөв тайлбар хийгээд явчихна гэж бодож байгаа. 

Яг одоогоод манай талаас хийх ажил 97-98 хувьтай байгаа. Бид барих шилжүүлэх гэрээгээ монгол, англиар хэл дээр бэлдчихсэн байж байна. Одоо Хятадын тал зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэрсийн жагсаалтаа өгөөд сонгон шалгаруулалтыг нь Монголын тал хийж мөнгөө аваад эхлэх юм бол 100 хувь эхэлчихлээ гэсэн үг. 

Дэд бүтцийн ажлыг Хятадын компанитай концессын гэрээгээр хийчихсэн. Эхний өрмөө тавиад цутгалтаа хийчихсэн байгаа. 
      

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
42
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
57 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [202.9.40.251] 2016/5/19
Сайн байна одоо шиидвэртэй хий.Орсуудыг мэдэхгуй биш уулзаад байх шаардлага байхгуй.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.99] 2016/5/19
hurdan duusah bailguide busad uls hiiched baihad manaih yagad boldoggui yum zuger ard niiteere demjeed ug
0 | 0 Хариулах
Texengy [202.21.106.168] 2016/5/19
Заавал ярих ёстой юм уу
0 | 0 Хариулах
ЗОЧИН [45.117.34.16] 2016/5/18
ЭХЛЭЭД ТАЙШИРЫН УЦС-АА БҮРЭН ТӨГС АЖИЛЛУУЛААЧ ДЭЭ, ЮМ БАРЬЧИХААД ХЭРГИЙГ НЬ ХИЙХГҮЙ ЮМ БОЛГОНЫГ МӨНГӨ УГААХ БАЯЖИХ АРГА ЗАМ ГЭЖ ХАРААД БАЙНА ШҮҮ ДЭЭ
5 | 0 Хариулах
Зочин [202.21.100.210] 2016/5/19
Ажиллаад л байна шдээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.132] 2016/5/18
Оросууд эхлээд Монголын газрын тосны үйлдвэрийг гацаад өөрийн шатахуунаа 20 жил шахаж байна дараа нь төмөр зам нүүрсийг нураасан шиг усан цахилгаан станцийг гацаана гэж мөрөөдөж байна л даа
4 | 0 Хариулах
Зочин [202.9.41.0] 2016/5/18
Хуцаад байлгүй наад УЦС-аа хурдан барь. Харин бага идээрэй. Оросуудаас асуух шаардлагагүй.
3 | 1 Хариулах
Зочин [202.55.190.174] 2016/5/18
ХУРДАН БАРИХ ХЭРЭГТЭЙ ЭРЭЛИЙН ЭРДЭНЭБАТ БАРАГ ЯВУУЛАХ ШАХСАН БАЯР ЗАСАГ УНАГААЖ БАЙЖ ЗОГСООСОН УСАН САН БАРАГ ЦАХИЛГААНААСАА ИЛҮҮ ХЭРЭГТЭЙ БОЛЧИХООД БАЙНА ОДОО БҮХ УДИРДЛАГА НЭГ ТАЛДАА БАЙХДАА ЗОРИГТОЙ ЭХЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ХУДЛАА БОЛНО ОРСУУД БИДНИЙ УСАА ЯАЖ УУХЫГ ЗААХГҮЙ
6 | 0 Хариулах
Эгийн гол [150.129.142.210] 2016/5/18
ter 97-98% ywagdaj baigaa ajlaa taniltsuulach zurag horog bnuu my xarsan vzesneer haana tiim tsutgamal oromdoh ajil ywagdaad baigaag xarsangui ingej humuusiin tarhiig ugahaa bolildoo .tegeed ch egiin gol svvliin 5 jil omnon baidagshgee tsatgalan baihaa boliod 5 jil gariu bolj bna boroo orj verleleech sawaa dvvrgej verlehee baisan jil ireh tusam muudaj bn iim baihad jiliin 4 uliraltai mongol ulsad erchim huchee awah estoi hedhen sard us muu bhd yaj erchim huch awah we hedhen sar ajluulhiin tuld ingej ih mongo urj mongolchuudiga orond ungah herg bnuu ug nutag usnii iregdiig ajlaar hangan gsen xana bna ajilgui irged heweer nuulgelt hiigden gsen yasan bas l heweer iim l bn shdee . namaig torhod l yrigdaj bsan asuudl geltsdeg odoo 25 jil bolj bn . ene showugaa odoo bolio ta nar :poop::poop::poop:
0 | 1 Хариулах
Зочин [59.153.112.167] 2016/5/18
site ruu n orood har. zalhuu gahain boowoo ooroo hai
1 | 0 Хариулах
Зочин [112.72.12.15] 2016/5/18
Малаа жилийн 4улирал ажилдаг юм.эргүү тэнэг гахай вэ
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.51] 2016/5/18
Дэлхийд дулаарал болоод гол, нуурууд ширгээд байдаг. Манай нутаг бол угаасаа хуурайшилт ихтэй гол, нуурууд ховор газар шүү. Уух усаараа хамаагүй оролдмооргүй л байгаа юм даа. Тэрэнд орвол нүүрсний уурхайнууд дээрээ нэг нэг станц барьчихмаар байгаа юмдаа.
1 | 12 Хариулах
hmm [103.9.90.230] 2016/5/18
tegeed harin heregtei yum bishuu?
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.167] 2016/5/18
erguuu dagz mini tegeed ter usiig chin togtooj hadgalah gd bgaag oilgohgui bnuu
3 | 0 Хариулах
Зочин [112.72.12.15] 2016/5/18
Эргүү хөлдүү толгой
0 | 0 Хариулах
зочин [203.194.118.35] 2016/5/18
Оросууд гол бишээ. Хиймэл нуур шиг юм үүсгэх юм. Тэр нь байгалын жамаар бий бологүй тул ус ни хөрсөн доогуур шургаад байхгүй болчихноо.
3 | 5 Хариулах
Зочин [203.91.118.180] 2016/5/18
шаалдаа Тайширыэ Гэгээ нуур тэгээд байглын жамаараа бий болсынмуу муу ороснохой
5 | 0 Хариулах
зочин [203.194.118.35] 2016/5/18
Дэлхий нийтээрээ хуурайшилт болж байхад усан цахилгаан станц гэж тэнэгтэхээ болиосой. Төслийг хааж зарцуулсан санхүүжилтыг төлүүлэх хэрэгтэй.Анхнаасаа энэ төслийг боломжгүй гээд байгаль орчин, мэргэжлийн байгуулагын дүгнэлт араваад жилийн өмнө гарсан байсан шдээ.Сайхан идэх юмаа.
1 | 16 Хариулах
Зочин [59.153.112.167] 2016/5/18
tegeed huuraishilt bolj bhad yah yostoi yum
1 | 0 Хариулах
Зочин [112.72.12.15] 2016/5/18
Нийгэмшээгүй эргүү дух
0 | 0 Хариулах
Зочин [203.169.49.16] 2016/5/18
Оросуудтай тохиролцоогүй байж их хэмжээний мөнгө зарсан юм уу, хариуцлагыг нь хэн хүлээх вэ? Ард түмний мөнгийг энэ мэтээр 2 хөрштөйгөө гэрээ хийгээгүй үрэн таран. Хийгээд байгаа юу?
0 | 17 Хариулах
Зочин [202.179.31.30] 2016/5/18
Оросуудтай тохиролцох шаардлагагүй
8 | 0 Хариулах
Зочин [139.5.217.78] 2016/5/18
zail [хориотой үг] mine
0 | 0 Хариулах
Зочин [112.72.12.15] 2016/5/18
Май
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.205] 2016/5/18
манайхан үнэхээр барихыг хүсэж байгаа бол өчигдөр есайд яагаад оросын тэр олон сэтгүүлчтэй уулзахдаа уцс станцыг барих нь бидний хэрэг гэж хэлсэнгүй вэ асуудлын гол нь барих хүсэл монголчуудад байхгүйд оршиж байна эндээс монголчууд сурсан зангаараа ан төр барьж байна уу ман төрж байрьж байна уу оросын өмнө гөлөг л болж байгаа биз дээ оросууд энэ сэтгэгдэл мэтэд анхаарал хандуулахгүй л дээ харин жагсвал өөр хэрэг шүү
2 | 2 Хариулах
Зочин [172.58.136.51] 2016/5/18
Тэгээд Монголд УЦС барихын тулд Монгол улсын ерөнхий сайд оросын сэтгүүлчдээс зөвшөөрөл авах хэрэг үү? Залуу минь дуртай бол өөрөө орос руугаа явж үз.
1 | 1 Хариулах
Зочин [139.5.217.78] 2016/5/18
alna shoo oros golog mine
1 | 1 Хариулах
Зочин [182.160.32.223] 2016/5/18
Би Байгал нуураар явж байсан. Оросууд нь битүү тосгон бариад [хориотой үг] [хориотой үг] хогоор дүүрчихсэн. Зарим эргээр нь хогон овоо үүссэн байдаг. Монголтой Монголгүй өөрсдөө ширгээчих гээд байгаа шдээ.
9 | 0 Хариулах
Зочин [182.160.32.223] 2016/5/18
Буриадууд бүгдээрээ эцэргүүцээд байгаа юм биш шүү. Буриадын ихэнх хүн ам нь СЛАВЯНЧУУД байдаг. Тэд л янз янзын юм ярьж турхирдаг. Жинхэнэ Буриадууд нь Монголдоо элэгтэй хүмүүс байдаг. Зарим нь Христийн шашинд орж Монгол хэлээ мартсан цөөхөн хэдэн Буриадууд байдаг л юм.
1 | 0 Хариулах
иргэн [203.194.118.35] 2016/5/18
Эгийн гол Сэлэнгэ мөрөнд нөлөөлөх нь хэнд ч тодорхой. Одхүү гэгч нөхөр тархи угаахаа болио. Тэнэг тэнэг юм яриад.Тураж үхлээ юу чи.
1 | 20 Хариулах
Зочин [139.5.217.78] 2016/5/18
orsiin nohoi chamaig olj hooloig chine ogtlono shuu
1 | 0 Хариулах
Зочин [122.201.17.54] 2016/5/18
энэ дээрээ тулах юм бол оросууд тэр өөрсдийн байгал нуур дагуулж барьсан хэдэн хэдэн усан цахилгаан станцуудаа унтрааж буулгах хэрэгтэй шд.
10 | 0 Хариулах
Зочин [202.170.68.162] 2016/5/18
Орос Хятадын өрсөлдөөн л явж байгаа штэ. Манайх УЦС барьчихвал Орос нь манайхыг хянадаг нэг хөшүүргээ алдчих гээд [хориотой үг] нь гоожих гээд, Хятад нь болохоор манай дурыг далимдуулж Оросын хараанаас холдуулж өөрсдийн зээлээр угжих гээд. Дунд нь манайх өөрийн бодолтой байх ёстой. УЦС-аа ч бариад, Хятадаас ч хараа багатайгаар хөдөлгөх л ёстой. Гал асаахаа хүртэл хөршөөсөө зөвшөөрөл авч, шүдэнзээ хүртэл зээлж амьдарна гэж юу байдгийн!!!
19 | 0 Хариулах
Зочин [182.160.32.223] 2016/5/18
Мэдээлэл муутай Буриадуудын толгойг эргүүлэх амархан
6 | 0 Хариулах
бар [202.179.26.201] 2016/5/18
Орос, Хятад 2 чихэр долоолголоо. Оросууд их гүрний дээрэнгүй үзлийг ард иргэдийнхээ дунд дэлгэрүүлж байна. Путиныг шүтээд байх хэрэггүй. Буриадыг Иркутсийн тойрогт нэгтгэж мах цусны тасархайг минь доромжилсон. Бидний аймхай байдлыг улам далимдуулж дотоод хэрэгт оролцож, энергийн хараат байлгах санаагаа тулгаж байна. Оросын элчинг дуудаж ноот гардуулах хэрэгтэй.
6 | 0 Хариулах
Hadand havchuulagdsan... [122.201.22.79] 2016/5/18
Muu orosuud manai MEGA tosol bolgoniig booj unagaj baih shiv de, ehleed TZ iig jencotonguudaar gatsaalgaad oorsdoo hujaaruu tomor zam tavichij bgm, daraa n TTg zika beenz naraar gatsaalgaad odoo oorsdoo Elga geh ordnoosoo nuursee niiluuleed ehelsen bgaa, deerees n bas Egii. Gol iin tosliig boogood unal aa Mongolchuud bid yah ve?!
12 | 0 Хариулах
Russian power [27.123.214.104] 2016/5/18
Олон юм шалчигнаж байгаад жэнко ахдаа мулт алгадуулах вий дээ, дээрээс нь орос муужгайд нь самардуулах гэж бгм
1 | 9 Хариулах
Зочин [139.5.217.78] 2016/5/18
dalichignaj l bai orsiin golog mine
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.132] 2016/5/18
Оросууд тагнуулын турхирсан пиар Украйнд 20 жил тараасаар байгаад үр дүнд Украйнтай муудсан байлдсан Гаргасан алдаагаа Америкийн имперлиазмд тохчихсон сууж байна Фашист Бандерчуудыг улам өөгшүүлсэн гол буруутан Оросын хар пиар л байдаг Хар пиартай мэдээг тасралтгүй бөмбөгдөж түүнийг уншиж уурлаж бухимдсан хүмүүс эрхээ хамгаалах гэж Оросыг үзэн ядах үүр байгуулж нэгдэх нь ойлгомжтой шүү дээ Энэ муухай аргаар хөрш орнуудад дандаа хэрэглэж ирсэн хуваа захир Оросын уламжлалт тактик юм Одоо Монгол улсыг завааруулах гэж тараадаг болов Үр дүнд Оросын эсрэг үзэл бодолтой иргэд жил ирэх тутам нэмэгддэг болов Оросын дэмжигчид тэд нарыг хужаагийн эрлийзүүд гэж доромжилдог Ингээд Монголчууд талцаж хэрэлдээд хэрэгтэй төслөө нураадаг болоод байгаа юм Энэ нь Оросын эрх ашигт ашигтай тусдаг Энэ олон усан цахилгаан станцын бүтэлгүй төслүүд тагнуулын аргаар нураасан Оросын бүтээл шүү дээ
6 | 2 Хариулах
zochin [203.194.114.55] 2016/5/18
ОРОСУУДАД БИТГИЙ ДАВАР ГЭЖ ХЭЛ. ТЭГЭЖ ЯРЬВАЛ БАЙГАЛЬ НУУРАА БУЦААЖ АВНА ШҮҮ ГЭЖ ХЭЛ.
11 | 0 Хариулах
Зочин [118.244.254.71] 2016/5/18
TEGEEDCH OROSUUDAAS ASUUDAG HUULI MONGOL ULSAD BHGUI... BAIGALI NUUR BOL MONGOLIIN GAZAR NUTAG SHUU OROSUUDAA !!!!!!!
11 | 0 Хариулах
Зочин [118.244.254.71] 2016/5/18
OROSUUDAD ZORIUDAAR MANAIHAN DOTOROOSOO BURUU MEDEELEL UGUUD BDGIIM BNAA. AN- g AJIL HIIHEER L YAMAR NEGEN " HOROLON" AJILLAGAAG MAN- s SHUUD BA SHUUD BUSAAR HIIDEG SHUU DEE. BUU MART MARTBAL SUNUNU GEDEG DEE. MAN- n HORLONTOI BODOLGOOR HIIGEDEED SAAD BOLOOD BN DAA. ENE UULZALTIIG OLON ULSIIN NEELTTEI HIIGEEREI.
0 | 0 Хариулах
Зочин [202.180.216.162] 2016/5/18
ЭХЛЭЭД ОРОСЫН ТАЛТАЙГАА ТАС ТҮС ТОХИРЧООД НААД ДЭД БҮТЭЦ ӨРӨМ МӨРМӨӨ ХИЙГЭЭЧЭЭ БААХАН МӨНГӨ ЗАРЖ БАЙТАЛ ОРОСТОЙ ТОХИРЧ ЧАДАХГҮЙ БОЛООД ЗОГСВОЛ ЯАХ ВЭ. ХАЙРАН МӨНГӨ БОЛНО ШҮҮДЭЭ. ОХУ БОЛ ТОМ ГҮРЭН ГЭДЭГИЙГ МАРТАЖ БОЛОХГҮЙ ЗААВАЛ ТОХИРОХ ХЭРЭГТЭЙ ДАРАА НЬ АЖЛАА ЭХЛҮҮЛЭЭ.
2 | 12 Хариулах
Зочин [203.194.118.84] 2016/5/18
Монголд иргэншээд өөрийн нутаг гээд бодцон Донецкийг булааж байгаа оросууд их болчоод элдвийн сөрөг мэдээлэл нийгэмд өгч байна. Алсдаа украйн шиг л болгохгоод байгаа ОХУ, социйн үед орж ирсэн оросуудыг тагнуул нтр хянаж байдаг байлгүйдээ. Станц дээр Оросууд угийн манайхийг эрчим хүч авахгүй болчиж байна гээд үхэх гэж байгаа байхгүй юу. Үнэндээ өөрсдөө нөлөөлөх хэд хэдэн станцтай шүүдээ. Тэд болоод бид болохгүй гэж юу байхав мэдээлэл муутай иргэдээр тоглох гэж Алс дорнодод үнэндээ ганц худалдан авагч нь Монгол.
0 | 0 Хариулах
Зочин [203.169.48.131] 2016/5/18
uhsenee balairtsgaagaad saya chinggis bonsiin sanhuujilteer 130 saya usd ger 200 mb tsahilgaan gargaalaa shuu tegtel 250-g gargahiin tuld 850 usd gargah gj bn ene ariun yavdal uuu? unuudruiin sanhuugiin hizgaarlaltand bol demii gej bodoj bn orond n tawan tolgoi der 500 mb-n tsahilgaan stantsiig 500 saya usd-r baiguulad nuguu hog bolood bga nuurseee chuluu bolgoh heregtei sh dd, eniiig altanhuyag said ch chuulgan der helj baisan bodoh l asuudal bgm daaa,..
0 | 0 Хариулах
zochin [103.229.177.46] 2016/5/18
barisn uyd ashiglaltin zardal hed dahin baga shude ho.
2 | 0 Хариулах
Зочин [202.131.231.115] 2016/5/18
зээ, би бол дэмждэггүй хүний нэг бөлгөө. Байгалийн хуулийг эдийн засгийн утгаар нь харж хэмжиж болохгүй байхаа. Энэхүү үйлдлээс болж олон газрын байгаль орчин сүйдэж, нөхөж болшгүй гарз хохирол учирсныг мөнгөөр нөхөх гээд ч дийлээгүй. Хэдэн зуун жил болж байж арай гэж анхны байдалдаа очих бус уу...
0 | 14 Хариулах
Зочин [202.179.26.174] 2016/5/18
orosoos haraatai turj uheed hevtej bai
3 | 0 Хариулах
Зочин [203.194.113.3] 2016/5/18
оросын бууны нохой минь ил гараад ир наад өмхий амыг чинь хамхиад өгнөө
2 | 0 Хариулах
Зочин [59.153.112.167] 2016/5/18
Тэгээд хөдөө гараад байгалдаа амьдраач лалараа. Тог үрээд энд юу хийгээд бгаан
2 | 0 Хариулах
Зочин [59.153.112.48] 2016/5/18
mal yahna mini face haygaa ogdoo har athijin deeremjin ivanuud deeree ojood tednartaa aluulaasaa
0 | 0 Хариулах
Зочин [202.131.226.86] 2016/5/18
Оросууд ийм л өөдгүй байгаа юм. Эсэргүүцээд байгаа бас нэг шалтгаан нь манайх Оросоос их ачаалалтай үедээ цахилгаан худалдаж авахгүй болох юм. Мөн шөнийн цагаар илүүдэл цахилгаанаа Оросод үнэгүй нийлүүлж байхаа болиод энэ баригдсан УЦС-аараа зохицуулалт хийж байх боломжтой болох юм.
15 | 0 Хариулах
Anhaa [27.123.214.81] 2016/5/18
Tusgaar uls haana yu barih orsod yamr hamaatai bn
10 | 0 Хариулах
уншигч [183.81.171.135] 2016/5/18
Бушуухан эхлээд яваасай даа.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.24.228] 2016/5/18
orosuud yahaaraa manai ulsiin asuudliig shiideh ystoi yum yahaaraa tednees zuvshuurul avah estoi gej
9 | 1 Хариулах
Зочин [202.70.33.171] 2016/5/18
Мөнгө зарцуулахаасаа өмнө гол асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Женко гийн төмөр зам шиг юм болов. цахилгаан станцаа бариагүй байж дэд бүтцээ барих ямар хэрэг байна???
9 | 0 Хариулах
Зочин [172.58.136.51] 2016/5/19
Мэдээж засмал зам,төмөр зам,цахилгаан,ажилчдын сууц гэх мэт дэд бүтцээ эхэлж барих хэрэгтэй шүү дээ.Ор тас юу ч үгүй хоосон байж шууд л манаргаад эхлэхгүй биз дээ.
0 | 0 Хариулах