Сонгогч та иргэний үүргээ биелүүлж тус газрын burtgel.gov.mn цахим хуудаст хандаж, сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа өөрийн мэдээлэлтэй танилцаж баталгаажуулна уу.
Уг цахим хуудаст хандсанаар өөрт холбогдох мэдээлэл буюу эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр болон хаягийн мэдээлэл, тойрог, хэсгийн дугаар, санал өгөх байрны байршил зэргийг мэдэх боломжтой.
Иймд та https://burtgel.gov. mn цахим хуудаст зөвхөн өөрийн регистрийн дугаараар хандан мэдээллээ шалгах бөгөөд зөрчилгүй бол “баталгаажуулах” хэсгийг дарах юм.
Харин зөрүүтэй, эсвэл сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн бол “мэдэгдэх” хэсгийг дарахаас гадна өөрийн оршин суугаа харьяа дүүрэг, сум хорооны Улсын бүртгэгчид хандаж болно.
Мөн мэдээлэл шалгах хэсгийн доор байрлах “холбоо барих” хэсэгт нэвтэрч, өөрийн оршин суугаа газрын Улсын бүртгэл, статистикийн газарт утсаар хандахыг зөвлөж байна.
Дашрамд дурдахад, Монгол Улсын сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс зогсох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!