Vtv HD телевизийн уран бүтээлчид, “БИД МОНГОЛДОО ХАЙРТАЙ” төслийн хүрээнд санаачлан хэрэгжүүлсэн, Монголд анх удаа, хамгийн өндөр шагналын сантай “Мастер тогооч” өрсөлдөөнт ТВ шоу нэвтрүүлэг амжилттай явагдаж өндөрлөн, ялагчаа тодрууллаа.
“Мастер тогооч” өрсөлдөөнт шоу нь 2015 оны арваннэгдүгээр сараас эхлэн, бүтэн гурван сарын турш үргэлжилсэн бөгөөд, шилдэг 27 оролцогч өөрийн авъяас чадвар, торгон мэдрэмж, ур ухаанаа уралдуулан өрсөлдөж, тогооч хүний мэргэжлийн бахархалыг үзэгчдэд “гайхуулсан” юм.
Тэд нийт 7 үеийн турш, олон үндэстний хоол, зууш бэлтгэн, шүүгчдээс өгсөн үүрэг даалгаварыг заасан цаг хугацааны дагуу хийж гүйцэтгэн, хамгийн бага оноотой оролцогч хасагдах журмаар өрсөлджээ.
Ийнхүү гурван сарын турш үзэгчдийг байлдан дагуулж, цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан “Мастер тогооч” өрсөлдөөнт шоуны сүүлийн үе буюу 7-р шатанд Monet рестораны ерөнхий тогооч Д.Буян, Shangri-La зочид буудлын Cafe park рестораны ахлах тогооч Б.Бат-Эрдэнэ, Monet рестораны ахлах тогооч Г.Гантуул нар тунаж үлдсэн юм. Тэдний өрсөлдөөн тойргийн журмаар явагдсан бөгөөд, өрсөлдөөнийг VTV HD телевизийн сутдиэс шууд дамжуулан үзэгч түмэнд хүргэсэн билээ.
Үзэгчдийн сэтгэл догдлол, хүлээлт дунд өрнөсөн өрсөлдөөн цахим ертөнцөд ч багагүй шуугиан дэгдээж, хоолны үзэмж шалгаруулалтыг үзэгчдийн сэтгэгдлээр дүгнэсэн нь бас нэгэн шинэлэг зүйл болсон юм.
Ингээд тэмцээний сүүлийн шалгаруулалт өнгөрсөн Ням гараг буюу хоёрдугаар сарын 07 ны өдөр болж
Тэмцээний шүүгчээр “Silk road” рестораны захирал, тогооч Я.Энхээ, “MGC” ХХК-ийн захирал, тогооч С.Батмөнх, Монгол дахь Итали хоолны тогооч нарын холбооны тэргүүн, тогооч Г.Тэнгис нар ажиллажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
|