Хөдөлмөрийн Үндэсний Намын ээлжит бус Их хуралын үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Хоёр өдөр үргэлжилж байгаа ХҮН-ын Их хурлын өнөөдрийн хуралдааны үеэр намын дарга С.Боргил намын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, намын даргад С.Ганбаатарыг санал болгосон байна.
Ингээд С.Ганбаатар 98 хувийн саналаар ХҮН-ын даргаар сонгогджээ. Дараа нь намын дарга С.Ганбаатарын нэр дэвшүүлснээр С.Боргил, Б.Найдалаа нарыг ХҮН-ын дэд даргад санал болгож, хуралд оролцогсдын 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!