Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮНамын дарга боллоо

Хөдөлмөрийн Үндэсний Нам
2016 оны 1 сарын 18
Хөдөлмөрийн Үндэсний Нам

Хөдөлмөрийн Үндэсний Намын ээлжит бус Их хурал 2016 оны нэгдүгээр 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна. ХҮН ээлжит бус Их хурлын эхний өдрийн хурлаараа Хариуцлагын ерөнхий хороог таван гишүүнтэй, намын Төв хороог дарга, гишүүдийн хамтаар хэлэлцэн  баталжээ. Үдээс хойш намын Төв хороо үргэлжлүүлэн хуралдсан байна. 

 

Намын Төв хорооны хурлын үеэр УИХ-д сонгогдсон гишүүдийг эргүүлэн татах журмын талаар ярилцсан бөгөөд хурлын үеэр намын дарга С.Боргил намын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Тэрбээр  “олон нийтэд илүү танигдсан, ХҮН-ыг сонгуульд авч орох туршлагатай, улстөрч намын даргын ажлыг хийх нь зүйтэй” гэжээ.  Хүсэлтээ ХҮН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Т.Доржхандад өгөөд төв хорооны гишүүдэд хандан намын даргад С.Ганбаатарыг санал болгожээ.

 

Мөн танхимаас намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа болон Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн намын хорооны дарга Т.Бат-Оргил нарыг нэр дэвшүүлжээ. Б.Найдалаа, Т.Бат-Оргил нар өөрсдийн хүсэлтээр нэрээ татжээ. Санал хураалтаар С.Ганбаатар 98 хувийн саналаар ХҮН-ын даргаар сонгогдов. Намын дарга С.Ганбаатарын нэр дэвшүүлснээр С.Боргил, Б.Найдалаа нарыг ХҮН-ын дэд дарга болгох саналыг хуралд оролцогсдын 100 хувийн саналаар дэмжсэн байна.

ХҮН-ын ээлжит бус их хурлын хоёр дахь өдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт үргэлжлэн хуралдах бөгөөд Ийгл, Танин мэдэхүйн телевиз шууд дамжуулна. Хурлын үеэр ХҮН-ын шинэ дарга С.Ганбаатар “За” андгай өргөх юм байна.