Хөдөлмөрийн үндэсний намын ээлжит бус их хурал өчигдөр боллоо. Их хуралд 21 аймаг, есөн дүүргийн намын анхан шатны хороодын дарга, тэргүүлэгч, гишүүд болох 342 төлөөлөгч оролцож, цаг үеийн асуудлаар илтгэл тавьж, санал солилцсон байна.
Ээлжит бусаар хуралдаж байгаа их хурлаар намын удирдлага, анхан шатны хороодын дарга, гишүүд намын төв хороогоо байгуулах асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрчээ.
Харин өнөөдөр үргэлжлэх их хурлаараа намын шинэ даргыг томилох юм байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Хөдөлмөрийн үндэсний намд элсээд удаагүй байгаа.
Тэгвэл намын шинэ даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг томилохоор болсон байна. Мөн одоогийн намын дарга С.Боргил намын дэд дарга болно гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!