Дээд болон доод гарыг дугуйн цаптай холбодог эд анги юм. Гол үүрэг нь эргэх болон дээш, доош хэлбэлзэх хөдөлгөөнийг чөлөөтэй байхаар бөмбөлгөн холбоосон хийцтэй байдаг.
Зарим автомашинд дээд доод гэж байдаг бол зарим страт бүтэцтэй загваруудад зөвхөн доод өндгөн тулгуур байх нь олонтаа. Дээд, доод буюу хос өндгөн тулгууртай байх нь ганц доороо өндгөн тулгууртай загвараас руль хөнгөн байдаг давуу талтай. Өндгөн тулгуур муудсан үед явдал дунд мултардаг.
Энэ нь түүний элэгдэлтэй шууд холбоотой бөгөөд ихэнхдээ өндөр хурдан дээр биш бага хурдан дээр руль бага зэргийн дарахад эгзэг нь таараад аяганаасаа мултарчихдаг. Тиймээс хэрвээ та эргэлзэж байгаа бол заавал чанартай сэлбэгээр солиулж байгаарай.
Элэгдэл гэмтлийн шинж: