МУГЖ Д.Алтанхуяг балетын сургууль нээнэ
МУГЖ Д.Алтанхуяг сангийнхаа дэргэд “Монголын шинэ балет” нэртэй сургууль байгуулахаар болжээ. Түүний ажилладаг Бостоны балетын сургууль нь Хойд Америкийн хамгийн шилдэг сургуульд тооцогддог тул туршлага судлан эх орондоо олон улсад үнэлэгдэхүйц бүжигчдийг бэлтгэх сургууль нээхээр шийдсэн аж.
Хамгийн том шинэчлэлт бол гол дүрийн Клара охины дүрд сонгон шалгаруулалт явуулж байгаа бөгөөд 260 гаруй хүүхэд шалгаруулалтад оролцсон байна.
Өнгөрсөн долоо хоногт эх орондоо хөл тавьсан тэрбээр энэ удаа Клара охин болоод бусад дүрүүдээ сонгон шалгаруулах зорилготой иржээ. Мөн гол дүрийн шалгаруулалтад тэнцсэн хүүхдүүдэд сургуульдаа бүтэн жил үнэгүй сурах тэтгэлгийг олгохоор болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
