ФОТО: "Цөмөөхэй" нээлтээ хийв
Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Монголд анх удаа шинэчилсэн найруулгаар тоглогдох гэж буй “Цөмөөхэй” балет нээлтээ хийлээ.
Балетийн тоглолтын тайз декорац, гэрэлтүүлэг, хувцас хэрэглэлийг АНУ-ын Бостон хотоос тээвэрлэхэд 2 сар шаардагдсан байна.
“Цөмөөхэй” балетийн найруулагчаар Монгол Улсын Гавъяат жүжигчин Д.Алтанхуяг ажилласан юм.
Алдарт “Шелкунчик” буюу “Цөмөөхэй” балетад Япон улсын “К балет” компанийн гоцлол бүжигчин Д.Батболд болон ДБЭТ-ын балетын бүжигчид болон сонгон шалгаруулалтаар шалгарсан 180 гаруй бяцхан хүүхдүүд уг балетад оролцжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
