Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Алтанхуяг: “Цөмөөхэй”-г шинэчилнэ

Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 3
Өдрийн шуудан
Зураг зураг

Монголын балетын хөгжлийн сангийн үүсгэн байгуулагч, гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягтай сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Сайн уу. Утасны анд байна. Сайн явж ирэв үү?

-Нийт монголчуудтайгаа танай сониноор дамжуулан уулзаж байгаад баяртай байна. 24 цаг нисч ирлээ. Бостон балетын гоцлол бүжигчдийн ур чадварыг монгол үзэгчдэд харуулж, эх орныхоо бүжигчидтэй туршлага солилцуулах зорилгоор маргааш, нөгөөдөр “Modern of night” балетыг Дуурийн театрын тайзнаа тоглох гэж байна;

Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг

-“Бостон балет”-ын гоцлоочдоос гадна манай уран бүтээлчид оролцох уу?

-Энэ ням гаригт Чингисийн талбайд Монголд дуурийн урлаг үүсч хөгжсөний хагас зуун жилийн ойд зориулсан сонгодог урлагийн цэнгүүн болно. Үүнд манай театрын мастерууд оролцоно.

-“Бостон балет” компанид манай бүжигчид олноор ажиллах боломж бий юу?

-Компанийн багш болон удирдлагуудтай цахим хуудсаар холбогдож болно. Мөн шуудангийн хаягаар өөрийн тоглосон бичлэгийг явуулах, эсвэл утсаар холбогдож, өргөдөл бичих гээд олон арга бий. Ер нь бүжигчин өөрөө хүсвэл ажиллах, мэргэжлээ дээшлүүлэх боломж бий.

-Таны цаашдын төлөвлөгөөг сонирхмоор байна. Дахиад эх орондоо хэзээ ирэх вэ?

-Ирэх арванхоёрдугаар сард ирэх бодол бий. Анх 1892 онд дэглэсэн “Цөмөөхэй” балетыг Монголын сонгодог урлаг сонирхогчдодоо зориулан Нийслэлийн Засар дарга Э.Бат-үүл, Монголын балетын хөгжил сантай хамтарч орчин үеийн техник технологи ашиглан онцгой тавилттайгаар шинэчилж тавих гэж байгаа.

Зураг