Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Монголд анх удаа шинэчилсэн найруулгаар тоглогдох гэж буй “Цөмөөхэй” балет өнөөдөр нээлтээ хийнэ.
Тоглолтыг хүргэхэд уран бүтээлчид, тайз болон арын албаны ажилчид гээд нийт 400 гаруй хүмүүс ажиллаж байна.
“Цөмөөхэй” тоглолтын тайз декорац, гэрэлтүүлэг, хувцас хэрэглэлийг АНУ-ын Бостон хотоос тээвэрлэхэд 2 сар шаардагдсан.
Мөн нийт 5 чингэлэг ачаанд тайзны бүх хэрэглэл, 100 гаруй төрлийн хувцас иржээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!