Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

“МОНГОЛ ИЛЬ ХАНТ УЛС” үзэсгэлэн гарна

С.Бадрал, iKon.mn
2015 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд Исламын Бүгд Найрамдах Иран улсад айлчлах үедээ Иранд 100 орчим жил оршин тогтнож байсан Монголын Иль хаадын улсын түүхийг хамтран судлах тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ. 

Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад Хэргийн Яамны Боловсрол, судалгааны төв хамтран “ХИЖРИЙН 7-8, НИЙТИЙН ТООЛЛЫН XIII-XIV ЗУУНЫ АЗИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙН ҮНЭТ ЗҮЙЛС – ГЭРЭГЭ /ПАЙЗ/” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Тус олон улсын эрдэм  шинжилгээний хуралд зориулсан доктор О.Нямдаваа, зураач С.Чулуунбаатар нарын бүтээл, цуглуулгын “МОНГОЛ ИЛЬ ХАНТ УЛС” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Төрийн түүхийн музейд 15:00 цагт болно.

Уг хурлаар XIII-XIV зуунд Азийн соёл иргэншилд монголчуудын дэлгэрүүлсэн Гэрэгэний  нийгэм, улс төр, эдийн засгийн ач холбогдлын тухай хэлэлцэхийн хамт Монголын Иль хаадын явуулж байсан гадаад дотоод бодлого, хойч үедээ үлдээсэн өв, уламжлалын тухай асуудлаар гадаад дотоодын эрдэмтэн мэргэд цугларан санал дүгнэлтээ дахин шүүн тунгааж, шинэ шинэ баримт хэрэглэгдэхүүн, дүгнэлт гаргалгаагаар Иль хант улс, Монголын эзэнт гүрний судалгааны сан хөмрөгийг  улам баяжуулах нь эргэлзээгүй юм.