ШӨХТГ-аас нефть импортлогч компаниудад ногдуулсан 17 тэрбумы торгуулийг сэргээн эхнээс нь төлүүлээд байгаа.
Уг шийдвэрийг “НИК” компани эсэргүүцэн ШӨХТГ-ыг шүүхэд өгсөн билээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “НИК” компанийн нэхэмжлэлтэй ШӨХТГ-ын улсын байцаагч М.Мөнхбаяр, Ж.Очирхуяг нарт холбогдох хэргийг хэлэлцээд тус компанид оногдуулахаар шийдвэрлэсэн 4.9 тэрбум төгрөгийн торгуулийг шинэ акт гартал түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан.
Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Захиргааны хэргийн шүүхэд болно.
Хуралд ШӨХТГ-ын дарга О.Магнай өөрийн биеэр оролцож, тайлбар өгөх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|