Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Польш Улсын Сэймийн Дэд маршал Ноён Эугэниуш Гжэшчакийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Р.Бурмаа сайд монголын хөдөө аж ахуйн гаралтай органик хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хөрш орнууд цаашлаад япон, солонгос, Европын зах зээлд гаргах сонирхолтой байгаа гэдгээ илэрхийллээ. Ингэхдээ нөөц бололцоог ашиглаж бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин, стандартыг сайжруулахаар зорьж байгаагаа мэдэгдсэн юм.
Дэд маршал Ноён Эугэниуш Гжэшчак Евро стандарт бүхий монголын хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гуравдагч оронд экспортлох, хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг бүрэн дэмжиж өөрийн хувь нэмрийг оруулан ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: ХХААЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!