Гэрэл зургийг MPA.mn
. Энэхүү чуулганыг Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Ерөнхийлөгч нарын Душанбе /2014 оны IX сар/, Уфа /2015 оны VII сар/ хотод болсон гурван талт уулзалтын үр дүнд гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглүүлэн судлаач эрдэмтдийн саналыг сонсох, ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлэн, бүтээлч саналыг багтаасан зөвлөмж гаргах зорилготой зохион байгуулж байгаа аж.
Чуулган маргааш өндөрлөх юм.
Чуулганы сэдэв, чиглэлүүд:
- Гурван талт хамтын ажиллагаа: Эдийн засаг дэд бүтцийн харилцан хамаарал
- Гурван талт хамтын ажиллагаа: Соёлын харилцан хамаарал
- Гурван талт хамтын ажиллагаа: Эдийн засаг-экологийн асуудал
- Гурван талт эдийн засгийн хамтын ажиллагаа: Мал аж ахуй
- Гурван талт эдийн засгийн хамтын ажиллагаа: Газар тариалан
- Гурван талт хамтын ажиллагаа: Дэд бүтцийн харилцан хамаарал
Тээврийн салбар: Үүнд:
- Төмөр замын тээвэр
- Авто замын тээвэр
- Агаарын тээвэр
- Тээвэр-ложистикийн сүлжээ
Дэд бүтцийн бусад салбар:
- Мэдээллийн технологи – шилэн кабель, интернетийн сүлжээ
Эдийн засгийн коридор: Транзит тээврийн асуудал
- Гурван улсын хоёр талт бүс нутгийн эдийн засаг-дэд бүтцийн хамтын ажиллагаа
- Гурван талт хамтын ажиллагаа: Соёлын харилцан хамаарал
- Гурван улсын соёлын харилцан хамаарал: түүх-уламжлалын өв
- Даяаршлын үеийн гурван улсын соёлын хамаарал: материаллаг соёлын уламжлал ба дэвшил
- Гурван улсын боловсрол, соёлын хамтын ажиллагаа
- Гурван улсын хил орчмын харилцаа, бүс нутгийн соёл-аж ахуйн хамтын ажиллагаа
- Гурван улсын хамтын ажиллагаанд соёлын уламжлалт стереотипыг даван туулж, харилцан хамаарлын шинэ хэв шинжийг бүрдүүлэх нь
- Гурван талт хамтын ажиллагаа: Эдийн засаг – экологийн асуудал
- Гурван улсын эдийн засгийн харилцан хамаарал: Уул уурхайн салбар ба нөхөн сэргээлт
- Гурван талт хамтын ажиллагаа: Ногоон эдийн засгийн бодлого, экологийн хамтарсан механизм
- Монгол, Хятад, Оросын гурван талт эдийн засгийн коридор байгуулах боломж: “Талын зам” ба “Торгоны зам” төсөл
- Цаг агаарын дулаарал, хил дамнасан байгалийн гамшигаас (цөлжилт, ойн ба тал хээрийн түймэр гэх мэт) урьдчилан сэргийлэх, даван туулахад гурван талт хамтын ажиллагааг чиглүүлэх нь
- Байгальд ээлтэй ногоон эдийн засгийг төлөвшүүлэх хэрэгцээ: Гурван улсын туршлага ба харилцан хамаарал
- Гол мөрний урсац ба усны асуудал
- Ан амьтны хамгааллын асуудал
- Экологийн соёл ба боловсрол
- Гурван талт эдийн засгийн хамтын ажиллагаа: Мал аж ахуйн салбар
- Мал аж ахуйн хөгжил ба гурван талт хамтын ажиллагаа
- Монголын мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ, БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх боломж, хэрэгцээ
- Даяаршлын үеийн мал аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт, зах зээлийн байдал
- Мал эмнэлэг-ариун цэврийн нэгдсэн стандарт ба гурван талт хамтын ажиллагааны боломж
- Гурван талт эдийн засгийн хамтын ажиллагаа: Газар тариалангийн салбар
- Газар тариалангийн бүтээгдэхүүний импорт, экспорт: Гурван талт хамтын ажиллагаа
- Газар тариалангийн салбарын хөгжлийн гурван улсын туршлага
- Газар тариалангийн салбарын хамтын ажиллагаа ба бүс нутгийн хөгжлийн асуудал
- Газар тариалангийн салбарын шинэ техник, технологи: гурван улсын харилцан хамаарал ба туршлага-мэдээлэл солилцоо гэсэн сэдвүүдийг хэлэлцэх юм байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!