Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Орхон эргээд МИАТ-ийг удирдах уу

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2015 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Зам тээврийн сайд М.Зоригт МИАТ компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхонг эргүүлэн ажилд нь томилсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа билээ.   

Энэ мэдээлэл хэр бодитой эсэхийг М.Зоригт сайдын туслахаас тодруулахад, "Яг ажилд томилсон асуудал байхгүй. Албан ёсны ямар ч шийдвэр гараагүй. Сайдын жиргээний тухайд хувь хүнийхээ үүднээс өөрийн бодлыг бичсэн байх" гэсэн юм.

Гэсэн хэдий ч М.Зоригт сайдын жиргээнд УИХ-ын дарга З.Энхболд аль хэдийнээ ундууцаад авчээ. 

 

Ц.Орхон нь ”МИАТ” ком­панийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байх хугацаандаа их хэмжээний доллар зувчуулсан гэх хэл аманд өртөж, улмаар 2012 оны арваннэгдүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч байсан юм.