Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Гэнэтийн шалгалт хийж тарваганы тулам илрүүлжээ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Авто тээврийн шалган бүртгэх Эмээлт, Баруунтуруун, Нисэх-Био, Яармаг, Баянзүрхийн товчоогоор хөдөө орон нутгаас ирж буй мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, тарваганы мах, тулам илрүүлэх гэнэтийн шалгалтыг НМХГ-аас зохион байгуулжээ.

Есдүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан уг шалгалтад хүн болон ачаа тээврийн 18 хэрэгсэл хамрагдсан бөгөөд  Завхан аймгийн Улиастай сумаас ирсэн иргэн Д.Долгор УБА 76-77 дугаартай Ford маркийн машинд хоёр тарваганы тулам тээвэрлэж орж ирсэнийг саатуулан, зөрчил гаргасан иргэнийг 384,000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж, хоёр тарваганы тулмыг  Зооноз өвчин судлалын үндэсний төвд шинжилгээнд хамруулсан байна.