Хэдхэн цагийн өмнө Чилийн хойд хэсгийн эрэг дагуу хүчтэй газар хөдлөлт боллоо.
Хэмжилтээр 8.3 магнитуд хүрсэн нь энэ бүс нутагт сүүлийн жилүүдэд болоогүй хүчтэй газар хөдлөлт юм.
Одоогоор гурван хүн амиа алдсан нь мэдэгдээд байгаа энэ хөдлөлт Аргентины Буэнос Айрест мэдрэгдсэн байна.
Үүний дараа Чилийн бүх эрэг дагуу газруудад цунамигийн түгшүүр зарлаад байгаа юм. Зарим хотууд усанд автаж эхэлсэн байна.
Номхон Далайн Цунамигийн Анхааруулах төвөөс Төв болон Өмнөд Америк, Азийн нийт 30 орнууд цунамид өртөж болзошгүйг анхааруулжээ.
Газар хөдлөлтийн төв цэг Чилийн нийслэл Сантьяго хотоос баруун хойд зүгт 228 км зайтай, газрын гадаргаас 5 км гүнд тогтоогдсон байна.
Хотуудад хүмүүсийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!